М.БҮЖИНЛХАМ: ХОГ БАГА ГАРГАХ НЬ ХУДАЛДАН АВАЛТААС ЭХЭЛДЭГ

2019-02-20  

Нийлэг уутнаас татгалзах Засгийн газрын шийдвэр ирэх  сарын 1-нээс хэрэгжинэ. “Нийлэг уут гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтдаг бөгөөд зах худалдааны төвүүд иргэдэд хүнс бараа савлаж өгдөг. Тэгвэл үүнийг ирэх сараас эхлэн хориглох юм.  

“Хоггүй Монгол” ТББ-ын  үүсгэн байгуулагч, “Богцхон”брэндийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамыг ярилцлагыг хүргэе.

-“Хоггүй Монгол”-ын төлөө гэсэн өөрийн чинь санал санаачилгын дараа нийлэг уутнаас татгалзах Засгийн газрын шийдвэр 2018 онд гарч, ирэх сараас хэрэгжих гэж байна. Ийм хөдөлгөөн өрнүүлэх бодол хэзээ хэрхэн  төрөв?

-“Хоггүй Монгол” ТББ-аа 2017 онд байгуулсан. Хувь хүний эмзэглэлд үндэслэж байгуулсан юм. Бид хогондоо дарагдчихсан атал түүнийгээ мэддэггүй. Энэ нь ТББ байгуулж, хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болсон. Эхлээд хүний бодол санаатай тулж ажиллаж байж үйлдэл нь өөрчлөгдөнө үү гэхээс шууд “тэг,ингэ” гэвэл юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс бидний хамгийн түрүүнд тавьсан зорилго нь хүний буруу хэрэглээнээс болж өөрсдөө төдийгүй үр хойчдоо хортой орчныг бүдүүлж байна, үүнээсээ татгалзъя гэдгийг ойлгуулахад чиглэсэн. Постууд бичиж, видео хэлбэрээр сурталж, орчуулга хийж бүх талаар мэдээлэл хүргэсэн. Үүнийхээ дараа хөдөлгөөн өрнүүлэхэд хүмүүс илүү ойлгож, хүлээж авах болов уу гэж бодсон. Ингэж ажилласны дүнд жил орчмын дараагаас олон нийтийн зүгээс эерэг хандлагууд мэдрэгдэж эхэлсэн. Би сэтгүүлчээр ажиллаж байсан учраас үзэг нэгт нөхөд маань нааштай хүлээж авч гялгар уут, хуванцар сав, хогны талаар сурвалжлага, мэдээллүүд бэлтгэн нийтэлж нэвтрүүлж эхэлсэн. Өмнө нь хогны талаар бичдэг сэтгүүлч бус улс төр, тойм, эдийн засгийн мэдээллийн сэтгүүлч мундаг гэдэг байсан бол хандлагын том өөрчлөлт гарсан. Удалгүй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гялгар уутнаас татгалзах шийдвэр гарсан гэж цахим хуудсаар дамжуулан над руу бичсэн. Энэ бол олон нийтийн ойлголтыг өөрчлөх гэж хийсэн бидний, “Хоггүй Монгол” ТББ-ынхны маань нөлөө юм. Бид хийсэн ажлаасаа маш их урам авсан.

-Санал санаачилга нь нийгмийг өөрчлөх хандлага болтол урт зам туулдаг болов уу?

-Бид эхлээд хүмүүсийн санаа бодлыг өөрчлөхийн тулд мэдээлэл бэлтгэж ирсэн. Нэгэнт санаа бодол нь тогтсон хүмүүст ойлгуулах өөр, шив шинэхэн цав цагаахан цаас шиг байгаа хүүхдүүдэд мэдлэг өгөх бас өөр. Хүүхдүүд улс орны ирээдүй. Бид 20-30 жилийн дараа улс орноо ямар байлгах вэ, тэр орчныг бүрдүүлэхийн тулд эздийг нь бэлтгэх ёстой. Энэ үндсэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 2017 оны өвлөөс эхлэн дунд сургуулийн сурагчдад хичээл зааж эхэлсэн. Яаж хог гаргахгүй амьдрах вэ, яагаад бид хогонд хордоод байна вэ, тэр дундаа хамгийн аюултай хог хаягдал гэж юу вэ.

Хог гарсан тохиолдолд яаж ангилж хаявал аюул багатай вэ гэдэг хамгийн энгийн ойлголт өгөх хичээлүүдийг зааж эхэлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд 97 дугаар сургуулийн гурван мянга гаруй сурагчид хичээл заасан. Нэг сургуулийн 3000 хүүхдэд хичээл орно гэдэг удирдлага, багш нар, эцэг эхчүүд нь ойлгосон маш том ажил. Бас хүүхдүүдийн дунд “дахивар”-ын уралдаан зарласан. Үүгээр дахиварыг яаж ангилж цуглуулах вэ, цуглуулах ямар ач холбогдолтой вэ гэдэг ойлголтыг өгдөг. 

Нэг сарын дараа хүүхдүүд дахивараа цуглуулж ирээд шагналаа авдаг. Энэ мэтээр хог биш мөнгө юм шүү гэдэг ойлголтыг өгдөг учраас хандлагыг цогцоор нь өөрчлөхөд дэвшилттэй ажил болж чадсан. Өчигдөр бид БЗД-ийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд хичээл заасан, өнөөдөр уралдаанаа дүгнэнэ.

-Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хэн туслаж дэмжив?

-Би ганцаараа энэ бүхнийг хийхэд учир дутагдалтай. Дэмждэг, хамтардаг, тусладаг олон хүн бий. Хоёр төслийг хэрэгжүүлэхэд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбаатар эх оронч санаачилга гаргаж, хотын хөгжилд ээлтэй ажлууд хийе гээд дэмжсэн. Мөн БЗД-ийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга Гэрлээ санхүүжилтийг нь шийдэж өгсөн учраас энэ ажил хэрэгжсэн.

-Тэгэхээр айл өрхүүд хог бага гаргахын тулд яах вэ. Хог гарсан тохиолдолд  хэрхэн зөв ангилах  вэ?

-Хүн ер нь хог бага гаргахын тулд худалдан авалтаасаа эхлэх хэрэгтэй. Худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн өөрт үнэхээр хэрэгтэй, эсэхийг тооц. Бас хэр удаан хэрэглэгдэх вэ, сав баглаа боодол нь манай улсын хэмжээнд дахин боловсруулагдах уу. Тэр нь шууд хөрсөнд хаягдлаа гэхэд хэр хортой вэ, энэ бүхнийг иргэд мэддэг байх хэрэгтэй. Дараагийн алхам нь яалт ч үгүй, сав баглаа боодолтой бараа бүтээгдэхүүн авсан бол тэр нь манай улсын хэмжээнд дахин боловсруулагдах уу гэдгийг мэддэг байх нь чухал. Манай улсын хэмжээнд өнөөдөр нийслэлд бүртгэлтэй 26 дахин боловсруулагдах үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрүүд зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч буй дахиврыг  дахин боловсруулдаг. Жишээлбэл, үүнийг нэг өрхийн хэмжээнд ярья. Түүнээс автомашины дугуй, тос зэргийг  дахин боловсруулах том үйлдвэрүүд бол байдаг. Тэгвэл нэг айл өрхийн хэмжээнд ярихад гялгар уут, хуванцар сав, лааз, шил, ямар нэг шохой, үдээс, скочгүй цаас, бор хайрцагийг манай улс дотооддоо дахин боловсруулдаг. Өдөр тутам их хэмжээгээр гардаг хог хаягдлын ихэнх нь дахин ашиглагддаг. Эдгээрийг хүмүүс хэрэглэсэн тохиолдолд бүгдийг нь цуглуулж цэвэрлэж хатаагаад дахин боловсруулах үйлдвэрүүдэд нь тушааж чаддаггүй юм гэхэд нийслэлийн дүүргүүдэд байгаа 100 гаруй түүхийн эд авдаг цэгт тушааж болно. 

Энэ тохиолдолд хаягдал дахиврууд бүгд мөнгө болно гэсэн үг. Нэгэнт дахиварт тушааж байгаа бол үйлдвэрүүдэд цэвэрхэн очих ёстойг анхаарах хэрэгтэй. Гялгар уут маш цэвэрхэн хатаасан байх ёстой. Өмхийрсөн, муухай үнэртэй байж болохгүй. Шилэнд наалттай шошгыг авсан байх ёстой. Хувцанцар ч гэсэн ялгаагүй доторыг нь усаар зайлж цэвэрлэсэн байх ёстой. Ундаа, шүүсний савлагааг ч мөн адил дээд талыг нь хайчлан доторхыг нь цэвэрлэж хаттал арчсан байх хэрэгтэй. Энэ мэтчилэн цэвэрлэж, тус тусад нь ялгаж дахиврын цэгт тушаах нь зүйтэй.

-Үүний цаана бас хотоо цэвэр цэмцгэр хоггүй байлгахын сацуу  дотоодын үйлдвэрүүдэд бас бага ч гэсэн түүхий эд нийлүүлж дэмжих санаа бас байна, тийм үү?

– Хүмүүсийг битгий залхуураасай гэж хэлэх байна. Өнөөдөр манайд тээвэрлэх, зөөх үйлчилгээг шийдэж өгөөгүйгээс хүмүүс дахивраа хаяад байна. Тийм үйлчилгээг нь бий болгочихвол хэрэгжээд явчихна. Гэхдээ хэн хийх вэ, тэр бүхнийг. “Болохгүй байна, бүтэхгүй байна”, “Эхлээгүй ажлыг би ганцаараа ялгаад яах вэ“ гэх хүн таардаг, тэгж болохгүй. Би энэ бүхнийг санаачилж, бас өөрсдөө эхлүүлж, орц, байрныхнаа уриалж хэвшүүлсэн. Мөн олон хүнд хүргэхээр сургалт хийгээд явж байна. Нийтээрээ ингэж хэвших юм бол олны хүч оломгүй далай гэгчээр нийгэм маань зөв хандлагаар хөгжинө.

-Өөрөө даавуун уутны “Богцхон” уутыг санаачлагч. Уут хийдэг хувь хүн, аж ахуй нэгж хэр олон бэ?

-Хүмүүс хувиараа их хийж байна. Гэхдээ манайхан нэг хууль тогтоомж гарахаар хуйлраад, өндөр үнэ хэлээд зах зээлээ мэдэхгүй, мэдрэхгүй зүтгэцгээдэг. Эко бүтээгдэхүүн гэхээр 60 мянган төгрөг гэж байгааг би арай хэтэрсэн зүйл гэж харсан. 60 мянган төгрөгөөр уут худалдаж авахгүй шүү дээ. Нэг өрх долоо хоногт 2-3 удаа ногоо, жимс худалдаж авах нь тийм ч олон биш. Дээд тал нь хоёр удаа, 2 кг хүнсний ногоо л авдаг. Ингэхдээ нэг гялгар уутанд хийлгээд авчихдаг. Авсан ногоогоо гэртээ очиж хөргөгчид хийгээд уутыг нь хаядаг. Тэр уутыг олон улсын хэмжээнд 12-хон минут хэрэглэгддэг уут гэсэн судалгаа гаргасан байдаг.

Энэ уутыг Засгийн газраас хорилоо. Оронд нь даавуун уут олон төрлөөр гарчээ. Гэхдээ олон улсын байгууллагууд олон дахин хэрэглэгддэг уутыг хэрэглээч гэсэн зөвлөмжийг гаргасан. Цаасыг санал болгож байгаа, Европт. Гэтэл манайхан өөрсдөө цаас хийдэггүй. Хятадаас цаасаа авчраад дотооддоо хийхэд хамгийн хямд нь 1500 төгрөг болдог. Олон дахин ашиглаж чадахгүй учраас дахиад л хог болно. Иймд даавуун уут, нейлон, тааран уутыг санал болгож байгаа. Хамгийн олон хүнд хүрч болох уут нь нейлон уут юм. Барууны орнуудад ийм уутыг өргөн хэрэглэдэг. Миний хувьд хүмүүст санаа өгөх зорилгоор “Богцхон” брэндийг гаргасан. Хүмүүст хүрсэн, үнийн хувьд бид ашиг хараагүй. Аль болох өөрсдөө дууриалгаад оёод авах шийдлийг гаргасан. Цаашид үүнийгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүдтэй хамтран хийгээд явна.

– Эцэст нь асуухад Засгийн газар хорьсноор гялгар уутыг хэрэглээнээс халж чадах болов уу? 

-Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд нийлэг гялгар уутыг хэрэглэхийг хориглоод байна. Энэ нь дэлхий нийт бүрэн хэмжээнд энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас хориг тавьж байна шүү дээ. Японд бол дахиврын 99 хувийг нь дахин боловсруулж чаддаг учраас нийлэг уутыг хорьдоггүй. Гэтэл Евродын холбоо, Өмнөд Солонгос гээд улс орнууд хорьж байна. Бид дахин боловсруулалт хийж чадахгүй учраас хориод явах нь зөв байж болох юм. Гэхдээ хорих байсан уу, татварыг нь нь нэмэх байсан уу гэдэг бодох асуудал.

Олон нийтэд давалгаа үүсэхээр төр, засаг шууд хориод эхэлдэг. Би бодохдоо зөв шийдэл биш гэж харж байгаа. Ирэх сарын 1-нээс нийлэг уут хэрэглэхийг хорилоо, цааш яах вэ гэдэгт иргэд ямар ч мэдээлэлгүй байна. Худалдаа эрхэлж байгаа нь ч, худалдан авагч нь ч мэдлэг алга. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийднэ гэж байгаа. Тэр хууль дээр нь Засгийн газрын шийдвэр гэж байхгүй, журам л гэж бий. Прокурор дээр асуудал үүсээд очиход торгох, шийтгэх боломжгүй. Нэг иргэнийг 3000 нэгж буюу 30 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Цаад судалгаа, яах вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн шийдэлгүйгээр хүмүүст таалагдах гэж шийдвэр гаргадгийн нэг нь ирэх сарын 1-нээс хэрэгжих нийлэг уутнаас татгалзах Засгийн газрын шийдвэр болчих вий.

2002 онд Г.Батхүү гишүүн хэт нимгэн нийлэг уутыг хориглох тухай хуулийг санаачлан батлуулж  байсан. Гэвч тухайн үед олон нийтийн мэдлэг, мэдээлэл болон хуулийн сурталчилгаа, гааль дээр гялгар уутны нимгэн зузааныг хэмждэг багаж хүрэлцдэггүй байсан учраас хэрэгжээгүй.

Түүний дараа Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын дарга байх үед уг  хуулийг цуцласан. Хориглолоо гэхэд оронд нь юу хэрэглэхийг хангаж шийдэж өгөөгүйгээс шийдвэр  нь хад мөргөдөг.

2017 оны тавдугаар сард Хог хаягдлын тухай багц хууль батлагдсан. Энэ нь сайн хууль болсон. Хог хаягдлын тухай ойлголт дахин сэргэсэн, гарц гаргалгаанууд ч бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон гялгар уут, хуванцарт тодорхой хэмжээний хориг тавиад байна. Цаашид улам л олон болно. Биднээс илүү хөгжилтэй, технологи хөгжсөн улс орнууд яагаад хориод байна вэ. Болохгүй, хэрэглээг дийлэхгүй, бүгдийг дахин ашиглаж чадахгүй байгаа учраас л тэр юм. Тиймээс манай төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ базааж байгаа гэж бодож байна. Олон нийтийн чиг хандлага бол огт өөр болсон шүү дээ.

Эх сурвалж : POLIT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хүрэлээ:Мундаг бүсгүй. Асуудал болж байдаг хогны асуудлыг ингэж л шийдэх хэрэгтэй. Амжилт. 2019-02-22
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
DR. ADITY:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-08-12
SHINE OYUN:Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 до**** төлсөн. Одоо би Монголд 780,000 до****аар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443 2019-08-13
USD BANK:Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.до****ын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 до****ын хугацаатай ам.до****ын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com) 2019-08-21
Mss Lim:Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний до****аар худалдаж авсан. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн и-мэйл хаягийг интернэтээс олж харан, түүнд талархаж, бөөрийг нь ямар ч дарамтгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлж байсан тул би шууд цахим шуудангаар хүсэлт гаргасан. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаард****тай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул доктор Коллинзтой холбоо барихыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatsApp_Дугаар +27783198318. Би бол Blexx. Тайландаас газар 2022-11-04

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?