МОНГОЛ ТҮМНИЙ ХАЙРТАЙ ТАМИРЧИН О.НАСАНБУРМАА

2019-02-26  

Гавьяат тамирчин О.Насанбурмаагаас нэгэн удаа ярилцлага авч байхад тэр “Би аав ижий, ах, эгч нарынхаа үргэлжлэл нь юм шүү гэж хэлж билээ. Ижийнхээ талаас л лав удамтай гэдэг юм. Улсын начин Ч.Баянмөнхийг ижийнхээ тун ойрын хамаатан гэж байсан. Бас төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт бөхөөр улсын шигшээ багийн анхны хэдийн нэг. Тив, дэлхийн тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн ОУХМ хүн. Бас ах нар нь барилдах дуртай. Энэ  нь О.Насанбурмааг чөлөөт бөхөөр замнахад нөлөөлсөн гэдэг нь үнэн. Энэ тухай эгчийгээ тэмцээнд яваад медальтай ирэхэд ямар гоё юм бэ гэсэн цагаан атаархал төрдөг байлаа гэж ярьсан. Тиймээс би анх хүндийн өргөлтөөр хичээллэж бас ч чамгүй амжилт гаргаж улсын өсвөр үеийнхний тэмцээнээс хүрэл медаль зүүж байв. Гэвч эгчийгээ дагаад чөлөөт бөх рүү нэг л өдөр урвасан гэх юм билээ.

Түүнээс хойш 15 жил болчихож. Тэгвэл өнөөдөр О.Насанбурмаа хэн бэ. 16-хан настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бахдам амжилт өнөөдөр дэлхийд данстай бөхийн нэг гэгдэх өндөрлөгт хүргэжээ. Үндэсний бөхөөр бол дархан аваргын энтэй л гэсэн үг. Улмаар Азийн АШТ-ээс 15, дэлхийн АШТ-ээс 16 насандаа хүрэл медаль авчирсан гээд бод доо. Алдарт бөх Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Мөнхбат нарын амжилтын оргилд тэр хүрсэн гэж ч болно. Бас улсын найман удаагийн аварга Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай гээд цоллобол Х.Баянмөнх аваргын энтэй л санагдах юм шиг. О.Насанбурмаа бас ховорхон амжилтын эзэн. Тэр ДАШТ-ээс дөрвөн медаль авахдаа дөрвөн өөр жинд барилдаж авчээ. Бүр тодруулах юм бол хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдахдаа гуравт нь ялж. Тэгвэл өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий 72 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын бөх К.Жюстинад оноогоор ялагдаж дэлхийн дэд аварга болов. Энэ тухай өөрөө ярихдаа:

-Уг нь миний хувьд дэлхийн дэвжээнд 10 дахиа барилдаж байгаа болохоор туршлага дутаад байх юм байгаагүй. Гэхдээ жин өгссөн. Үнэндээ санасандаа хүрч барилдаж чадаагүй. Өмнө нь ганц удаа ч болтугай хүч сорьж үзсэнсэн бол арай өөр байх байсан болов уу. Түүнийг ялчихсан бол дэлхийн дэвжээнд Монгол төрийн дууллаа эгшиглүүлэх байсан даа гэж бодохоор харамсалтай гэж билээ. Уг нь Будапешт, Токиогийн дэвжээ түүнд ээлтэй байдаг юм. Одоогоор дэлхийн АШТ-ээс дөрвөн медаль хүртсэн бөх О.Насанбурмаагаас өөр хүн байхгүй гээд бодоход бахархахаас өөрцгүй юм. О.Насанбурмаад олон содон чанар бий. Даруухан энгүүнээрээ бусдаасаа ялгарна аа.

-Зарим тамирчин бэлтгэлийнхээ зэрэгцээ хувийн зохион байгуулалтдаа сүрхий анхаардаг гэдэг. Өөрөө тийм нарийн дэг журам барьдаг уу?

-Надад тийм нарийн баримталдаг, бусдад гайхуулах юм байхгүй ээ. Энгийн л байхыг хичээдэг. Зарим нь илүү амжилт үзүүлсэн хүнийг нэг л тусгайгаар ойлгодог шиг санагддаг гэж байна лээ.

-Бас хэтийн зорилго чинь юу вэ?

-Спортын замналаа эргээд харахад оролцож амжаагүй, медаль авч чадаагүй тэмцээн бараг алга даа. Харин олимпоос медаль авахсан гэсэн ганц мөрөөдөл үлдлээ.

-Одоо хүч сорьж буй 72 кг чинь олимпийн бус жин шүү дээ?

-Жин уруудан 68 кг-д барилдах бодолтой. Бэлтгэлээ ч энэ зорилгодоо нийцүүлж хийх болно. Би ер нь ямар ч барилдааны өмнө ялагдах тухай огт боддоггүй, санаа зовдоггүй. Ялна, чадна гэж л өөрийгөө хурцалдаг гэж ярьдаг. Тэр нь барилдааныг нь үзэж байхад ил харагддаг юм. Нэг л тайван энгүүн хүн. Харин дэвжээн дээр гарахаараа эмнэг хангал шиг л догширч өгнө. Золбоолог гээч. Олон угсраа мэхийг тун даацтай хийнэ. Яг л дархан аварга А.Сүхбатын ид гялалзаж байх үе шиг.

Тийм ээ. Монгол түмний хайртай бөхийн нэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа үнэ цэнэтэй амьдрахын утга учир, ухааныг чөлөөт бөхөөс л авсан гэдэг юм. Тэр хувь заяаныхаа цаг хугацааг өөрөө л  эзэгнэж явнам.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
Төстэй мэдээ
"АНОД” БАНКНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ЭНХТӨР: ӨНӨӨДӨР БИ ТАСАРЧИХСАН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА
ЭРСДЭЛГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД ХАМРАГДАХГҮЙ
“TARA ENDO“ МИНИЙ ОЛОН ЖИЛИЙН МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ, САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
Б.САЙНБУЯН: Эх орныхоо амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан
Ж.ТҮМЭНТУЛГА: ДОТООДЫН ЦЭРЭГ нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах“ тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага
И.БЯМБАСҮРЭН:0-6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР БАЙРТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Б.БАТТУЛГА: ТОКИОГИЙН ОЛИМПООС АЛТАН МЕДАЛЬТАЙ ИРНЭ, МАНАЙ ЧӨЛӨӨТИЙНХӨН
С.БААТАРЖАВ: ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ НОГДУУЛАХ ЯЛЫГ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ
Х.МАНДАХБАЯР: БИД САЛБАРААРАА ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗОГСВОЛ ЭНЭ ТӨРД АВИЛГАЧ НЭГ Ч ӨДӨР ТЭСЭХГҮЙ
Д.АДЬЯАХҮҮ: БУРУУ АМ АВЧ УНАХ, СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭХ НЬ АМИА ХОРЛОЛОО Л ГЭСЭН ҮГ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?