ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙГАА МАШИНУУД ТУСГАЙ ТАНИХ ТЭМДЭГТЭЙ

2019-02-26  

Улсын хэмжээнд хаврын хуурайшилт эхлэхээс өмнө ойн цэвэрлэгээний ажил хийгддэг. Энэ оны ойн цэвэрлэгээ арчилгааны ажил хийгдэж эхлээд байгаа бөгөөд “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчилэн авч хийдэг. Ингэхдээ ойн цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гарган хийдэг. Богд хан уулын  тусгай хамгаалалтын бүсэд  хэсэгчилсэн ойн цэвэрлэгээний ажлыг 6 АА нэгж байгууллага гүйцэтгэж байгаа бөгөөд ойгоос цэвэрлэсэн мод, холтос зэргийн тухайн бүс нутагт оршин суугаа амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд мөн  бусад АА нэгжүүдэд үнэ төлбөргүй болон тодорхой хэмжээний зардалтайгаар борлуулдаг байна.

Иргэд ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон, ногоон мод огтолчих вий, далимдуулаад хууль бус бизнес хийчих вий зэрэг асуудалд анхаарал хандуулдаг. Ойн цэвэрлэгээний үед нэг ч ногоон мод огтлох ёсгүй. Тэр ч үүднээс ойн цэвэрлэгээ хийж байгаа компаниуд хариуцсан хэсэгтээ иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээллийг байршуулж ойгоос цэвэрлэсэн мод ачиж байгаа автомашинууд Ойн цэвэрлэгээ хийгдэж байгаа талаарх таних тэмдэг нэр хаягтай ажиллаж байна.

Ойн цэвэрлэгээний ажлыг хаврын хуурайшилт эхлэхээс өмнө хийдэг нь гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна хортон шавьж бусад мод бутруу тархахаас урьдчилан сэргийлдэг. Иргэдийн зүгээс ойн цэвэрлгээний ажил хийж байгаа газарт очвол тухайн газарт цэвэрлэгээний ажил хийж байгаа компаниас бүх төрлийн мэдээллийг авч болно.

Улсын хэмжээнд гарч байгаа түймэр болон  хортон шавьжны нөлөөгөөр үхэж байгаа ой сэргэж байгаагаас 10 дахин их хэмжээтэй байгаа талаар судалгаа байдаг. Тухайлбал олон жилийн дундажаар жил бүр 150.0 мянган га ойн хортонд нэрвэгдэж, 236.9 мянган ой түймэрт өртөн шатдаг бол  Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа ойжуулалтын арга хэмжээ  (8 мянган га) ба байгалийн аясаар нөхөн ургаж  буй (22.1 мянган га ) ойн нийлбэр нь хорогдож буй ой бүхий талбайгаас ямагт бага байсаар ирсэн юм. Тиймээс ойн цэвэрлэгээг хийх нь чухал гэдгийг эрдэмтэн судлаачид үздэг байна.

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Davhar tsahilgaan ****t 2019-03-10
zochin:Davhar lift 2019-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?