Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БҮСИЙН ХӨГЖИЛ ЗАЛУУСЫН ОРОЛЦОО ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2016-04-15  

Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг тодорхойлж буй зуу зуун манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI Монгол байгууллага “БҮСИЙН ХӨГЖИЛ ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” чуулганыг өнөөдөр “Blue sky” таурт болж байна.

Тус чуулганд 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус бүс нутгийнхаа өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж, давуу ба сул талыг тодорхойлон, хэлэлцэж хөгжих боломжийг эрэлхийлэхээр хүрэлцэн иржээ.

-БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ОРОН НУТГИЙН ЗАЛУУСТАЙ НЬ ХАМТРАН ТОДОРХОЙЛНО -

JCI байгууллага үүсэн байгуулагдаад 101 жилийн түүхийг бүтээж, 120 гаруй орны залуусын идэвхтэй манлайллыг бодитоор хэрэгжүүлэх дэлхийд тэргүүлэгч байгууллага болжээ. Тус байгууллагын Монгол дахь салбар болох JCI Монгол байгууллага нь 1992 онд байгуулагдаж энэ жил 25 жилийн ой нь тохиож буй юм.

JCI Монгол байгууллагын залуус бүсийн хөгжлийг орон нутгийн залуустай нь хамтран тодорхойлохоор зорьж байна. Чуулганаар нь орон нутагтаа оршин суугаа идэвхитэй залуустай хамтран тухайн бүсийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаанд үндэслэсэн олон улсын жишгээс санал болгох аж. Улмаар тухайн орон нутагт хэрэгжүүлэх боломжтой тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах юм байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?