АНУ-Д ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

2016-04-16  

Америкийн эмэгтэйчүүдийн эрх ихээхэн зөрчигдөж, хүүхдүүд нь маш муу нөхцөлд өсөн хүмүүжиж буй тухай Хүний эрхийн байгууллагаас хийсэн судалгаанд дурджээ.

"АНУ-ын хүний эрхийн 2015 оны тайлан"-г Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хэвлүүлсэн байна. Ядуу эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн 10 жилд 12.1-ээс 14.5% хүртэл өссөн байна. Сургуулийн насны охидын 23% нь хүсээгүй сексийн харьцаанд орсон байна гэж судалгаанд дурджээ. 2015 онд, сар тутам 2 дунд сургуульд буудалцаан үүсэж, 15-аас дээш насны өсвөр насныхны 25% нь зэвсгийн халдлагад өртөж, амь нас алджээ.

18-аас доош насны 17 сая хүүхэд эцэггүй өсөж, тэдний 45% нь ядуурлын түвшнээс доогуур нөхцөлд амьдарч байна. Америкийн бүх хүүхдийн тавны нэг нь хоол хүнс дутмаг өрх гэрт амь зууж байна гэж тус тайланд дурдсан байна.

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:delhii neg l buruu zug ruugee yawaad bnshu 2016-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?