"ЗАМЧ" АЯЛЛЫН ЦОГЦ АППЛИКЕЙШН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2019-03-23  

Сүүлийн үед хүн бүр аялах тухай төлөвлөгөөндөө зайлшгүй оруулдаг болчихсон. Гэхдээ яг хаашаа явахаа, ямар маршрутаар хэрхэн аялах тал дээр асуудал үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг нэг дор шийдсэн инноваци нэвтэрч байгаа талаар "ЗАМЧ" ХХК- ний гүйцэтгэх захирал М.Энхболдтой ярилцлаа.

Сайн байна уу. "ЗАМЧ" аяллын аппликейшн гэж яг юу вэ?

- Бид аялал жуулчлалын мэдээлэл үйлчилгээ үзүүлдэг гар утасны аппликейшн хийхээр зорьж жил гаруйн хугацаанд судалгаа хийсний эцэст "Замч" аппликейшнаа гаргаж байна. Өнөө цагт хүмүүс аялах дуртай болсон байна. Агаарын бохирдол, дуу чимээ, хотын их бачимдал бухимдлаас түр ч атугай зугтах гэсэндээ аялах болж. Нөгөөтэйгүүр бүтэн жилийн турш ажлаас авсан ядаргаагаа тайлж, биеэ амрааж монголынхоо сайхан орноор гэр бүл найз нөхдөөрөө аялах болж.

Гэвч хөдөө гарахдаа хүмүүс байгалийн үзэсгэлэнтэй газраар аялах гэхээр газар орон мэдэхгүйгээс төөрч цаг хугацаа алдан бинзен тосоо үрэхээс эхлээд олон асуудал гардаг. Тийм болохоор бид жуулчдад зориулсан нэгдсэн мэдээллийн аппликейшн гаргаж байгаа юм. Ерөнхийдөө аялагчид болон орон нутагт зорчигчид гар утсаа ашиглаад л очих газрынхаа тухай бүх мэдээллийг авахаас гадна замаа утсаараа олж тогтоогоод сонгочих боломжтой. Гадны орнуудад гар утасны аппликейшин ашиглаж хэнээс ч юу ч асуухгүй яваад болоод байдаг. Гэтэл монголд яагаад болохгүй гэж.

Апп дээрээс яг юу юуг олж харах боломжтой вэ?

- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын мэдээлэл, гэр камп, зочид буудлуудын мэдээлэл, хөтөч, рестораны мэдээлэл гээд ер нь аялалд хэрэгтэй бүх мэдээллийг манай апп болон веб сайт агуулж байгаа. Амралтын бааз яг ямар үнэ ханштай, гэр байшингийн метр квадрат, багтаамж гэх мэт бүх мэдээллийг нь багтаасан. Мөн өнгөрсөн жил манай хүмүүс хөвсгөл, зүүн болон говийн аймгуудаар явж бичлэг болон зураг авч тавьсан. Бид аль болох өөрсдөө бүтээсэн зураг дүрсээ оруулахыг хичээн ажиллаж байна. Зураг гэхэд л тухайн амралтын газрын эргэн тойрон, байгалийн өнгө төрхийг 360 градус харах боломжтой зураг тавигдах юм. Энэ жилдээ багтан баруун аймгуудаар явж дүрсжүүлэх бодолтой байна. Түүнчлэн гэр бүлээрээ аялж байхад дугуй хагарлаа гэхэд ойрхон дугуй засварын газар, цайны газар, буугаад амрах сэлүүхэн сайхан очин гээд бүхий л мэдээллийг оруулах гээд зориод явж байна.

- Бүх датагаа өөрсдөө бүтээж байгаа юм байна, тиймүү?

Тиймээ. Мэдээж хамгийн сүүлийн үеийн орчныг нь харуулахын тулд өөрсдийн чанартай фото, дүрсийг ашиглахыг зорьж байна. Түүнээс гадна аялагчдад хэрэг болохуйц сонирхолтой мэдээлийг ч нэмж оруулна. Тухайлбал түүхэн газар очих гэж байгаа бол уг газрын хуучны нэрнээс эхлээд өмнө нь юу болж байсан түүхийг оруулвал хүмүүс дуртай аялах байх. Энэ судалгааг бид эрдэмтэдтэй хамтран хийж байгаа. 

- Аппликейшн одоо утсан дээр татаж ашиглахад бэлэн болсон уу?

-Одоогоор хөгжүүлэлтийн сүүлийн шатандаа явж байна. Цаашид ч байнга хөгжүүлсээр л байх болно. "ЗАМЧ" аппликейшнаа энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд болох "IT-M” үзэсгэлэнгийн үеэр танилцуулна. Энэ үзэсгэлэн нь аялал жуулчлалын байгууллагуудын инноваци, үйл ажиллагааг сурталчилах томоохон үзэсгэлэнгийн нэг.

                                                                     

-Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэлгэрсайхан:Үнэхээр монголд үгүйлэгдэж байсан апп байна. Гаднаас найзууд ирэхээр өөрөө явж чадахгүй үед энийг суулгаад өгөхөд өөрсдөө аялах боломжтой болох нь ашгүй дээ 2019-03-23
Uureee:shineer yamar ajiltan avah ve ? yaj holbogdoh uu ?????????????????????? 2019-03-23
Эрээн нуур жуулчны бааз:Маш хэрэгтэй апп хийж байгаам бна. Амжилт хүсье. Хамтарч ажиллаж туслахад бэлэн байна. 2019-03-25
Urnaa:Jinhene mongold heregtei zuil bnda 2019-03-27
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-07-04
Зочин:Аалзны тор шиг зам хэрэггүй хүмүүс хангай газарт л амьдарна 2020-01-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?