Хүн төрөлхтний амьдралд үзэгддэг юмс үзэгдлийг бас ан амьтдын дундаас ч олж харах боломжтой гэдгийг нэгэн жуулчин эмэгтэй баталлаа.
Амьтдыг зөвхөн үржлийн төлөө секс хийдэг гэдэг бодлыг энэхүү фото зураг өөрчиллөө. Сафарийн цөлд аялж явсан Николь Кембрэ гэх Голланд эмэгтэй хоорондоо ноцолдох хоёр том эр арслангийн зургийг нь авахаар дагаж явтал өөр хоорондоо секс хийж эхэлжээ.
Николийн аяллын хөтөч нь "Энэ хоёр эр арслан долоо хоногийн өмнөөс бие биенээ сонирхож, хоёр биенээсээ холдохоо больсон. Сүрэгт байсан бусад бүх эр арслангаа хөөж явуулчхаад хоёулханаа үлдсэн нь энэ" гэж тайлбарлалаа. Энэ хоёр гомо арслан эм арслангаа огт сонирхохгүй байгаа нь ажиглагдсан байна. "Анх удаа би арсланг гомо сексуаль гэдгийг өөрийн нүдээр харлаа" гэж Английн " Daily Mirrow" сонинд Николь ярилцлага өгчээ. Нутаг буцаад тэрбээр ижил хүйстэн амьтад нь тийм ч ер бусын зүйл биш гэдгийг төдөлгүй ойлгожээ.
Энэ тухай ярьдаггүй, бичдэггүй учраас, амьтдыг ижил хүйстний амьдралтай гэдгийг тэр болгон мэддэггүй байсныг Николийн тусламжтайгаар олон нийт мэдэх боллоо. 2010 онд Аляскад хийсэн судалгаагаар гурван хос цахлай шувууны нэг нь ижил хүйстэн болохыг эрдэмтэд баталгаажуулжээ. Мөн 1500 орчим амьтан, жигүүртэн шувуу нь ижил хүйстний амьдралтай болохыг эрдэмтэд хэдийнээ олж тогтоосон байна. Арслангаас гадна, оцон шувуу, муур, дельфин, сар шувуу, тэмээн хяруул зэрэг амьтад, мөн жигүүртнүүд гомо сексуаль амьдралтай болохыг эрдэмтдийн судалгаа өгүүлсэн байна.
Д.ХҮРЭЛБААТАР