ТӨРСӨН ХҮҮТЭЙГЭЭ ГЭРЛЭСЭН ЭХ

2016-04-17  

32 настай Бен Форд гэх англи залуу эхнэрээсээ салжээ. Түүний эхнэрээсээ салсан шалтгаан нь өөрийн төрсөн эхтэйгээ суух юм. Ингэж Английн "Шинэ өдөр" сонинд бичсэн байна.

Тус тусдаа өссөн тэд хожим хойно учирч бие биедээ учиргүй дурлажээ. 51 настай Ким Уэст 32 жилийн өмнө төрж, хүүгээ бусдад үрчлүүлсэн юм байна. Тэднийг өөр хоорондоо суух болсон тухай мэдээлэл цацагдсаны дараа Англи даяар шуугиж байна. Олон нийт энэ мэдээг сонсоод цочирдож, эсэргүүцэж эхэлжээ. "Биднийг өөрсдийнхөө сэтгэлийг хяна, ямар ёрын муухай юм сонсох нь энэ вэ? Нүгэлтэнгүүд гэж үзэн ядаж, яллаж байна. Хэрвээ чи учиргүй дурласан бол юунаас ч ухрахгүй. Тийм л сэтгэл хүү бид хоёрыг эзэмдсэн. Ийм боломж амьдралд ганц удаа л тохиолддог. Түүнийг алдахыг хүсэхгүй байна" хэмээн хүүгийн эх Ким "Mirrow" сонинд ярилцлага өгчээ.

Эх нь хүүтэйгээ дэр нэгтгэх болсноо гаж үзэгдэл гэж огт үзэхгүй, харин ойр дотнын хүмүүс хожим учирч, бие биедээ дурлах үед үүсдэг генийн сексийн үр дагавар гэж тайлбарлаж байна. Цус нэгтэй, санаа  сэтгэл, үзэл бодол нэгтэй хүмүүс бие биендээ дотно байдаг. Хэдийгээр энэ хоёр тус тусдаа амьдарч байсан ч, тэдний судсаар нэг л цус гүйж байгаа. Тэднийг шүүмжлэх, гутаан доромжлохоос илүү, тэдэнд туслах шаардлагатай гэж Mirrow сонин бичжээ. Ким, Бен нар гэрлээд зогсохгүй, үр хүүхэдтэй болно гэж тэмүүлж байгаа. Харин хүүхэдтэй болсон тохиолдолд ухаан санааны хувьд гажигтай үр заяах болно гэж сануулаад ч, эх үрийн хос хүлээн авах хүсэлгүй байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
....:Хэлэх үг олдохгүй л юм яаж эргэхээрээ ингэдэг байнаа 2016-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?