Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АВТО ЗАМЫН НЭЭЛТИЙГ 5 ЦЭГЭЭС ОРОН ДАЯАР ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛЛЭЭ

2016-04-18  

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд хотуудад өнөөдөр 12:00 цагт орон даяар нэгэн зэрэг Авто зам, гүүрийн барилгын ажил эхэллээ.

Замын нээлтийн ажиллагааг МҮОНТВ, Eagle News, ETV, TV9, MNC телевизүүд хамтран 5 аймгаас шууд дамжуулан хүргэлээ.

Энэ жил Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр, хувийн хэвшил (концесс)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлнэ. Нийт Монгол Улсын хэмжээнд 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг хэрэгжүүлэхээр Зам тээврийн яамнаас төлөвлөөд байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?