“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЪЦГААЯ-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019-05-09  

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг  Ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч  сурагчид болон багш, эцэг эх нарыг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Үйл ажиллагааны нээлтийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж, 100 ширхэг нарс модны суулгацыг  “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан, багш, сурагчдын хамт тарилаа.

Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтэд  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар болон сургуулийн удирдлагууд оролцлоо.

10.000 ширхэг суулгацыг Ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 9- 11 хүртэл үргэлжилнэ.

Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 сарын 14 хүртэл Тусгаар тогтнолын талбайд гарч байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?