Хятадын ардын дээд шүүх болон Ерөнхий прокурорын газар авилгачдын эсрэг ялын дээд шийтгэл оноох дүрэм журмыг тодорхой болгожээ.
Тухайлбал, 460 мянган ам.доллараас дээш хэмжээний мөнгийг хууль бус замаар завшсан эсвэл ийм хэмжээний авлига авсан тохиолдолд цаазын ял оноохоор болсон байна. БНХАУ-ын дарга Ши Зиньпин төрийн эрхэнд гарснаасаа хойш авилгын эсрэг өргөн хүрээтэй компанит ажил эхлүүлсэн. Албан ёсны тоогоор энэ оны нэгдүгээр сард гэхэд 5459 албан тушаалтан шүүхээс ял сонсчээ. Харин хүний эрхийн байгууллагуудын гаргасан судалгаагаар тус улсад жилд дунджаар 5000 хүртэл хүнийг цаазаар авдаг гэх албан бус мэдээ бий.
А.САЯН