БОАЖЯ, ЭМЯ-НААС ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2019-05-17  

Баян-Өлгий аймагт 2019 оны 4 дүгээр сарын 30-нд тарваган тахлын хүний өвчлөлийн 2 тохиолдол гарч тус аймагт хорио цээрийн дэглэм түр тогтоогоод байсан. Өвчний голомтонд тандалт судалгаа хийн, мэргэжлийн баг ажиллаж, эцсийн халдваргүйтгэл хийсний үр дүнд өвчлөл тархахаас урьдчилан сэргийлсэн болно. Таргаван тахлын голомтыг бүрэн цомхотгосон тул хорио цээрийн дэглэмийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цуцалж, бүх үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна.

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, түгшүүрт автуулахгүй байхыг хүсэе. Үүнээс гадна буруу ташаа мэдээллийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалж болгон ашиглаж, Монгол орныг зорих жуулчдын тоо эрс буурч байгааг анхаарч, холбогдох мэдээллийг баримттай эх сурвалжаас тодруулна уу.

БОАЖЯ, ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?