Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

НЯГТЛАН БОДОГЧДЫН УЛСЫН ОЛИМПИАД АВАРГАА ТОДРУУЛЛАА

2016-04-19  

Нягтлан бодох бүртгэлийн улсын 19 дүгээр олимпиад  Дархан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад “Мандах бүртгэл” дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн “Орхон” сургууль, “Улаанбаатар Эрдэм” их сургууль зэрэг 16 их, дээд сургуулийн нийт 80 гаруй оюутнууд оролцов.

Энэ жилийн олимпиад нь Монгол Улсын гавъяат  эдийн засагч, доктор Л.Дондогийн нэрэмжит  болсноороо онцлогтой. Мөн багийн дүнгээр тэргүүлсэн сургууль нь дараа жилийн олимпиадыг зохион явуулдаг уламжлалын дагуу энэ жил хөдөө орон нутагт анх удаа  “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургууль нь аймгийн ЗДТГ, ХААИС-тай хамтран зохион байгууллаа. Олимпиадад Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, ММНБИ-ийн Хүндэт багш, Монгол Улсын Ардын багш Ж.Нямсүрэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал зэрэг зочид хүрэлцэн ирж оюутнуудтай уулзалт хийн, үнэт сургаалаа хайрлав.

Олимпиад хоёр үе шаттайгаар хоёр өдөр үргэлжилж эхний өдөр онол, бодлоготой тест,  англи хэл зэрэг дөрвөн төрлөөр хувийн дүнгийн үзүүлэлтээр, хоёр дахь өдөр нь оролцогчид багаар ажиллаж 15 даалгаврыг гүйцэтгэлээ. Хувийн дүнгээр “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар сургуулийн оюутан А.Батдуулга тэргүүлж, Алтан медаль, нэг сая төгрөгийн эзэн болсон бол “Мандах бүртгэл” дээд сургуулийн оюутан Х.Соёл Мөнгөн медаль хүртэж, 700 мянган төгрөг, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн оюутан Э.Анарцэцэг Хүрэл медаль хүртэж, 500 мянган төгрөгөөр шагнууллаа.  

Багийн дүнгээр 754.5 оноогоор Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 727 оноогоор “Мандах бүртгэл” дээд сургуулийн Дархан-Уул дахь салбар, 712 оноогоор “Мандах бүртгэл” дээд сургууль тус тус эхний гурван байрыг эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. 

 

 

 

М.Гүнжилхам 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?