“БУРЖ ХАЛИФА” БАЙРАА ТАВЬЖ ӨГНӨ

2016-04-20  

Бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон Бурж Халифа цамхаг 2010 онд ашиглалтад орноосоо хойш дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдээд байсан. Тэгвэл Дубай хотод Бурж Халифагаас ч өндөр барилга барина хэмээн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Эмар мэдэгдлээ. Тус барилгын зураг төслийг Швейцарийн архитектор Сантъяго Уолс гаргажээ. “Kingdom Holding’ компанийн барьж буй тус барилга Бурж Халифа цамхгаас нэг км орчим зайд баригдаж эхлээд байгаа гэнэ. 

2020 онд Дубай хотод дэлхийн худалдааны үзэсгэлэн болох бөгөөд түүнээс урьтаж хотдоо барих бэлэг энэхүү тэнгэр баганадсан цамхаг байх аж. Цамхгийг барихад 1,5 тэрбум доллар төсөвлөсөн бөгөөд нээлтийг 2020 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна.

Зургийн тайлбар: Одоогоор дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож буй Бурж Халифа барилга 828 метр өндөр. 

 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?