АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УСНЫ ЧИГЛЭЛЭЭР ИРАН, ЛИВАН УЛСУУДТАЙ ХАМТАРНА

2019-05-29  

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех, Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор нарыг хүлээж авч уулзлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Иран улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд Иран улстай түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, усны менежментийн туршлага судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүгд найрамдах Иран улсын Элчин сайд Муххамед Кешаварзадех Монгол, Иран улс эртний харилцаатай улс учир түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийлээд Ил хаант улсын үеийн музейн үзмэрүүдийг Монголын музейд түр хугацаагаар байршуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр перс хэлний чиглэлээр суралцах сонирхолтой монгол оюутнуудад тэтгэлэг олгох боломжтойг ч энэ үеэр илэрхийлсэн.

Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайдтай хийсэн уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Ливан улсын аялал жуулчлал, усны салбарын туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллах боломжтойг дуулгасан юм. Бүгд найрамдах Ливан улсын Элчин сайд Мила Жаббор Монгол Улстай бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?