“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН САНХҮҮЖИЛТИЙН САНААЧИЛГА” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2019-05-30  

Монгол Улсын Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох, гадаад болон дотоод нөөц боломжийг дайчлах төлөвлөгөө, шийдлийг боловсруулах зорилготой  Байгаль орчин, аялал жуулчлалын яам ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс  хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга”  төслийн хэлэлцүүлэг уулзалт боллоо.

БИОФИН төслийг 2015 оны 9 дүгээр сард албан ёсоор НҮБХХ-өөс Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамны санаачилга, дэмжлэгтэйгээр эхлүүлсэн бөгөөд төслийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалах талаар Монгол улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх шинэлэг стратеги болон арга хэмжээг тодорхойлохтой шууд уялдаатай ажилласан. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд  НҮБХХ Монгол улсын төр, засгийн газарт дэмжлэг үзүүлж олон салбарт хамтран ажиллаж байна. БИОФИН төслийг 2012 оны 10 дугаар сард “Биологийн олон янз байдлын Конвенц”-ийн талуудын хурлаар анх НҮБХХ-өөс санаачилан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази, Латин Америк, Африкийн одоогоор 30 гаруй оронд хэрэгжүүлж байна.

Хурлыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр хэлсэн үгэндээ төслийн хүрээнд хийгдсэн судалгаа шинжилгээ  байгаль хамгаалах арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийг босгох нөөц боломжийг дайчлах арга зам, шийдлүүдийг тодорхойлох улмаар 2030 онд хүрэх Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлоход ач холбогдолтой, БОЯБ-ын тухай конвенцийг хэрэгжүүлэх Үндэсний Зургаа дугаар тайланг бэлтгэж буй энэ үед болж буйгаараа ач холбогдолтойг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр БИОФИН төслийн үндэсний зөвлөх багийнхан байгаль хамгаалах бодлого, институтын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон үр дүнгээ танилцуулснаас гадна үндэсний түвшинд санхүүжилтийн хэрэгцээг хангах буюу нөөц боломжийг дайчлах хамгийн тохиромжтой тогтвортой шийдлүүдийг санал болгож байна. Төслийн үр дүнгийн хураангуй мэдээлэлтэй танилцана уу. Хэлэлцүүлэгт НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа,  орон нутаг, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?