БАЯННУУРЫН ТЭЖЭЭЛИЙН АЖ АХУЙН ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

2019-06-04  

Булган аймгийн Баяннуур сумын тэжээлийн аж ахуйн түүхт 40 жилийн ойтохиолоо. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, тэжээлийн аж ахуйн инженер Д.Дорж, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нарын хүндэт зочид ойн баярын үйл ажиллагааны нээлтэд оролцож, тэжээлийн аж ахуйнүе үеийн хүндэт зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Ойн үйл ажиллагаа "Дурсамж уулзалт", “Баяннуурын цуурай” хүндэтгэлийн тоглолт, тэжээлийн аж ахуйн анхны дарга Ц.Сүрэн-Ухнаа, дарга Гавъяат эдийн засагч Т.Цэвээн, дарга Д.Жамбаа, Ерөнхий инженер Ч.Жанчивдорж агсны хөшөөний нээлт хэсгүүдээс бүрдэв.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд ТАА-н дарга нарын хань ижил, үр хүүхэд, ач зээ, мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байсан ахмад буурлууд, хамт олон нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслолын арга хэмжээ, баярын парад трактор, техникийн жагсаалаар үргэлжилж ирсэн зочдын мэлмийг баясгалаа. Хүрэлцэн ирсэн зочид “Дурсамж уулзалт” хөтөлбөрийн хүрээнд дурсгалын мод тарьсан юм.

Баяннуур сумын тэжээлийн аж ахуйн түүхт 40 жилийн ойн баярт 400 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Эх сурвалж : Itoim.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?