МОНГОЛ УЛСАД ХИМИ, БИОЛОГИ, ЦАЦРАГ, ЦӨМИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2019-06-04  

Манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими биологи цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай  хамтран энэ чиглэлээр “Биоаюулгүй байдал, биохамгааллын менежментийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх” зорилготой оролцогч талуудын сургалт семинарыг  зохион байгуулж байна.

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо 2014 оноос хойш Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран ажиллаж байна. Мөн биоаюулгүй байдлын чиглэлээр Р53 төсөл үндэсний түвшинд амжилттай хэрэгжиж хууль эрх зүйн орчныг сайжруулж боловсронгуй болгох 3 гол судалгааны ажлыг хийн  лабораториуд болон тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж тодорхой хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа билээ.

Манай улсын хувьд дээр дурьдсан “хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах” асуудлаар нэгдсэн цогц хөтөлбөр байдаггүй, тус тусдаа бодлого төлөвлөлт хийгдэж, хэрэгжүүлж ирсэн. Европын холбооноос бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг цогцоор нь шийдэхийг эрмэлзэж хөгжиж буй орнуудад  туслан эрх зүйн орчноо сайжруулах, хэрэгжилтийг нь хангаж ажиллахад хүний нөөцийг чадавхижуулах, техник технологийн хувьд бэхжүүлэх асуудалд онцгой анхаарч байна.

Тэр ч үүднээс боломж, нөөцийг зүй зохистой ашиглаж хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах хэрэгцээ шаардлагаа бодитойгоор үнэлэн, цаашид хэрхэн ажиллах вэ? гэдгээ тодорхойлж төр хувийн хэвшлийн оролцогч 16 байгууллагын төлөөлөл гурван өдөр үргэлжлэх сургатлад хамрагдаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?