ЧЕХ УЛСААС ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН Б ХЭСЭГТ 4 ТАХИЙГ НЭМЖ НУТАГШУУЛНА

2019-06-15  

Монгол Улс 1992 оноос Европын орнуудаас тахь тээвэрлэн авчирч гурван хэсэгт нутагшуулж эхэлсэн. Үүний нэг нь Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамаарах Ховд аймгийн Үенч, Алтай сумын нутаг юм. 2011 оноос хойш Бүгд Найрамдах Чех Улсын Праг хотын Амьтны хүрээлэнгээс 32 тахийг энэ хэсэгт нутагшуулсан байдаг.

Тэгвэл тус амьтны хүрээлэнгээс дахин дөрвөн гүүг нэмж нутагшуулахаар энэ сарын 19-нд Булган сумын Нисэх онгоцны буудалд тээвэрлэн авчрахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Прага хотын Амьтны хүрээлэнгийн дэд захирал Яруслов Шименк, менежер Ирина Валашкова, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нарыг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт энэ хавар 40 орчим гүү унагалж, тахийн тоо толгой 270 болж өсчээ.

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?