Оросын " Нуака"( Шинжлэх ухаан) сэтгүүлд шүдэнд хамгийн хортой 123 хоол хүнсийг нэрлэжээ. Энэ нэрсийн жагсаалтыг Пепси, Кока Кола ундаа тэргүүлж, Жүржийн жүүс дараалсан байна. Мөн шүд цайруулагч зорилго бүхий шүдний оо ч хортой гэдгийг эрдэмтэд шинжлэн тогтоожээ. Эдгээр ундаа, шүдний оо нь бүтцэндээ ихээхэн хэмжээний "С" витамин, хүчил агуулдаг учир шүдний пааланг эдвэх, шүдийг хэврэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Харин цагаан идээн дундаас тараг нь шүдэнд ямар ч хоргүй болохыг эрдэмтэд нотолжээ. Гэхдээ энэ ундаанд ихээхэн дассан, салж хагацаж чадахаа больсон америкийн иргэд шиг хүмүүст эрдэмтэд зарим нэгэн зөвлөгөөг өгсөн байна. Пепси, Кока Кола, Апельсины жүүс зэргийг уухдаа шүдэндээ огт хүргэлгүй, шууд залгилахыг, хэрвээ шүдэндээ хүргэсэн бол тэр дор нь шүдээ угаахыг анхан шатны зөвлөгөө болгосон байна.
Э.ОТГОО