Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

СҮХБААТАР АЙМАГТ ТҮЙМРИЙН УЛМААС НЭГ ХҮН ТҮЛЭГДЛЭЭ

2016-04-21  

Сүхбаатар аймагт гарсан түймрийн улмаас нэг иргэн түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан хээрийн түймэр Сүхбаатар Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрт орж ирсэн тухай ОБЕГ-аас мэдээлэл авлаа. Мөн тус аймгийн Онцгой байдлын газар “Хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 2, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нэг нэг групп ажиллан одоогоор цурманд оруулсан. Салхины хурд хүчтэй байгаа учраас цурманд удаан барина баталгаа алга байна. Түймрээс учирсан хохирол одоогоор тогтоогдоогүй. Гэхдээ Сүхбаатар сумын нутаг Хундарт гэх газар нутаглаж байсан нэг айлын гэр болон хотт хороо шатаж, нэг хүн түлэгдэлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдээд байгаа. Хаврын хуурайшилт эхэлсэн энэ үед хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна” гэж мэдээллээ.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?