БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НЬЮ-ЙОРКИЙГ ЗОРИВ

2016-04-21  

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ён Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорилоо. Өнгөрсөн оны 12 дугаар сард Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар 2020 оноос Киотогийн протоколын халааг авах олон улсын шинэ суурь конвенцийг баталсан. Энэ баасан гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд тус гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдах юм. Гарын үсэг зурах ёслолд 130 орчим орны төлөөлөл оролцоно. Тэдний нэг болох Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Сү Ён Пхеньянаас Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очиж, дараа нь Нью-Йорк хотыг зорьжээ. Умард Солонгосын өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн цөмийн туршилт, мөн сүүлийн саруудад явуулсан хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хөрш орнуудынх нь төдийгүй АНУ-ын зүгээс ширүүн шүүмжлэл дагуулсан. Мөн асуудалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд нэмэлт хориг арга хэмжээний тогтоолыг нэгэн дуугаар батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ үеэр Умард Солонгос Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслолоор дамжуулан олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхий нийттэй хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаа гэдгээ харуулахыг оролдож байна гэж шинжээчид дүгнэж байна.

 

Х.ЭГШИГЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?