Н.ЭНХБАЯР ( ахмад):ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨЖ БАЙНА

2019-07-22  

Гэмт хэргийн гаралт 25 хувь нэмэгдсэн, 2018 онтой харьцуулбал. Тэр дундаа залилангийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Судалж үзвэл, нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл болсон нь тогтоогдсон.

Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 2018 онд 268 тэрбум төгрөг, 2019 оны эхний 3 сарын байдлаар 58 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоон мэдээлэл байна. Энэхүү мөнгөөр илэрхийлэгдэх тоон үзүүлэлтийн ард мөнгөөр үл илэрхийлэгдэх хор уршиг ихээхэн хэмжээгээр дагаж явдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цахим орчинд өөрийн хувийн мэдээллээ чандлан сахих, хоёрдугаарт өдөөлтөнд нь автахгүй байхыг юуны өмнө зөвлөе.

 

ЗАВХАН сониноос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?