Орос орон даяар зохион байгуулсан "Мисс Орос-2016" наадмын төгсгөлийн шалгаруулалтад Оросын хамгийн үзэсгэлэнтэй 50 бүсгүй өрсөлдсөн байна. Цагаан алтыг бриллиант болон сувдаар чимэглэсэн 1 сая ам.долларын үнэ бүхий титмийн эзнээр Сибирийн төмөр зам дагуу оршдог Тюмень хотын үзэсгэлэнтэй бүсгүй Яна Добровольская хүртсэн тухай Оросын хэвлэл дэлхий дахинд цацлаа.
Гоо зүйн титмийг 2015 оны Оросын Мисс София Никитчук гардууллаа. "Мисс Орос-2016" наадмыг "МИСС ЗСБНХУ" нэртэйгээр Москва хотод 1989 онд анх зохиож байсан түүхтэй юм байна.
2016 оноос уг наадмыг зохиох эрх нь Оросын Соёлын Яаманд шилжсэн тухай зохион байгуулагчид нь мэдээллээ. "МИСС ОРОС-2016"-ийн тэргүүн байрын шагналт Яна Добровольская З сая рубль, автомашинаар шагнуулсан байна. Түүнийг одоо Мiss World, Miss Universe наадам хүлээж байгааг мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ