Урьд хожид үзэж сонсоогүй ийм нэгэн үйл явдал Польшид болов. Польшийн Воцлав хотын 41 настай эмэгтэй тархины хавдрын улмаас нас нөгчсөн байна. Эмэгтэй нас барахдаа 17 сартай жирэмсэн байсан нь эмч нарыг оюун ухаан мэдлэг хүчээ дайчлахыг шаарджээ. Хэдийгээр тархины үйл ажиллагаа зогссон ч зүрх нь цохилсоор байсан тул эмч нар шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан шаардлагатай эрхтнүүдийг ажиллуулсаар байжээ.
Эхийг нас барснаас 55 хоног буюу, 2 сарын дараа кесарево хагалгаа буюу хэвлийг нь нээж бяцхан үрийг өлгийдөн авсан байна. 2 кг жинтэй төрсөн хүүг 2 сар эрчимт эмчилгээнд торниулсаны эцэст төрсөн эцэгт нь хүлээлгэн өгчээ. Хүүгийн бие эрүүл, ухаан саруул, жин нь нэмэгдэж 3 кг болсон гэж эмч нар нь мэдээлсэн байна.
Э.ОТГОНЖАРГАЛ