В.И.ЛЕНИНИЙ ШАРИЛЫГ ОРШУУЛАХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЛЭЭ

2016-04-22  

Оросын их удирдагч В.И.Лениний мэндэлсний 146 жилийн ой тохиож байна. Тус ойг угтаад Оросын ард түмний дунд нэгэн сонирхолтой санал асуулга явуулжээ.

Энэ бол В.И.Лениний бунханд буй шарилыг хэрхэх тухай. Ард нийтийн 36% нэн даруй шилжүүлэн оршуулсан нь дээр гэж үзсэн бол 24% нь үл ялиг хүлээсэн нь дээр. Яагаад гэвэл Ленинийг хүндэтгэдэг нэгэн үе хараахан дуусаагүй байна гэх тайлбарыг хийжээ.

Лениний үйл хэргийг 31% нь эерэгээр, 23% нь сөргөөр хүлээж авдаг бол эерэг болоод сөрөг талтай гэдэг үзлийг 35% нь хуваалцжээ.

Гэхдээ л Оросын хүн амын 63% нь Ленинд талархалтай ханддаг байна гэсэн судалгаа гарчээ. Хэдэн жилийн Лениний бунхан гэж байхгүй болох нь ээ гэж үзэж болохоор болжээ.

Харин Монголчууд Орос ах нараасаа урьтаад их удирдагчдынхаа бунхныг нүүлгэн шилжүүлсэн. Ялгаа нь гэвэл, хэнээс ч асуулгүйгээр шийдвэрлэсэн.

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?