Энэтхэгийн Ражастан мужийн Читтогах хотын иргэд бага насны хүүхдүүдийг гэрлүүлжээ. Хуримаа хийсэн хүү 11 настай бол охин нь 5 настай. Энэ хуримын ёслолын дүрс бичлэг онлайнд байршсаны дараа Цагдаагийн газрыг хуримыг хүчээр хийсэн охины аавыг баривчилжээ.
Тэрээр “Ад чөтгөрийг зайлуулах зорилгоор уг хуримын ёслолыг үйлдсэн” гэж цагдаагийнханд мэдэгдсэн байна. Гэвч мөрдлөгөөр охиныг хүчээр гэрлүүлсэн болох нь батлагджээ. Бичлэгээс үзвэл бяцхан охин “Би гэрлэмээргүй байна. Намайг аваад яваач” гэж уйлж байна.
Энэтхэгийн алслагдсан муж, хотуудад дээрхийн адил хууль бус хурим зохион байгуулагдах нь элбэг байдаг гэнэ. Читтогах мужид өнгөрсөн онд 1400 орчим хууль бус хурим зохион байгуулагдсан байна. Цагдаагийнхан шуурхай ажилласны үр дүнд 850 гаруй хуримыг таслан зогсоожээ.
Х. АЯЛГУУ