Зохион бүтээгчдийн сүүлчийн бүтээл. Усанд ч, хуурай газарт ч явна. Хуурай газарт 40км/цаг хурдаlлна. Үнэ нь 40,000 ам.доллар юм байна. Цөөн тоогоор угсардаг тул үнэ нь өндөр, харин үйлдвэрлээд ирэхийн цагт хямдарна гэж зохион бүтээгчид хэлж байна. Дөрвөн дугуйндаа мааждаггүй нь асуудал үүсгэнэ. Дээр нь кабингүй, дээгүүрээ онгорхой зэрэг нь тав тухгүй байдал үүсгэнэ гэж шүүмжлэх хүмүүс ч байна.
Гэхдээ энэ газар, уснаа явагчийг авах захиалагчид мундахгүй байгаа гэнэ. Сэлүүртэй, дугуйтай энэ машинд жигүүр ургуулах л үлдлээ гэж хэрэглэгчид хэлж байна. Зохион бүтээгчид ч үүнийг анхаарч буй нь лавтай. Нээрээ л дөрвөн дугуйдаа мааждаг бол, тэгээд берзентен болов кабинтай бол, энэ машиныг Монголд ч авах хүн мундахгүй дээ.
Э.ЛХАГВАСҮРЭН