АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Саудын Арабын нийслэл Эр Риядад онгоцноос буухад цаг агаар халуун байсан ч арабуудын хандлага тун хүйтэн байлаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Саудын Араб, Обамаг тийм ч найрсагаар угтаагүй шалтгаан нь Обама арабуудад хатуу хандсаных хэмээн хэвлэлүүдэд мөн бичжээ. Мөн олон улсын шинжээчид Обамагийн Эр Рияд дахь айлчлал үр дүнгүй болно гэж урьдчилан таамаглаж байгаа юм. Ийнхүү бичих болсон шалтгаан нь Саудын Арабын хаан Салман бен Абдел-Азиз Аль Сауд Обамаг тосоогүй байна. Тэрбээр нисэх буудал руу Эр Рияд хотын захирагч тэргүүтэй хэдэн албаны хүмүүсийг явуулжээ.
Х. АЯЛГУУ