PEOPLE сэтгүүлээс 47 настай кино жүжигчин Женнифер Энистоныг 2016 оны хамгийн сайхан бүсгүйгээр нэрлэлээ. Телевизийн олон ангит "Найзууд" цуврал нэвтрүүлэг нь үнэнч, ариухан сэтгэлтэй, тусч, маш энгүүн тэгсэн хэрнээ өөртөө итгэлтэй найз эмэгтэйчүүдээр дамжуулан эрүүл саруул амьдралын хэв маягийг сурталчилдаг гэж найруулагч нь үзэж байна. Женнифер Энистон бол энэ цувралын нэг найз эмэгтэй. Энистон нь хэвшил болсон түргэн хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг сонгодог болсныг, өдөртөө 6 цаг орчим биеийн тамираар хичээллэдэг болсныг "Найзууд"-аас үзэж болно.
"Шүүмжлэлээс хол яв. Муу муухай үг битгий халдаа өөртөө. Сонссон ч зүрх сэтгэлдээ хэзээ ч ойрхон хүлээж авч болохгүй. Болох зүйл болдгоороо л болно. Тайван байх нь чухал. Өөртөө итгэлтэй бай. Хийж буй зүйлдээ бүү харамс" гэж Энистон хэлсэн байна.
Түүний хэлсэн үг PEOPLE-ийн сэтгүүлчдийн сэтгэлд нийцсэн байна. Өмнө нь PEOPLE сэтгүүл жүжигчин Женнифер Лопезийг 2016 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр нэрлэсэн.
Хоёр Женнифер, хоёулаа жүжигчин, хоёулаа PEOPLE сэтгүүлийн ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, ХАМГИЙН САЙХАН ЭМЭГТЭЙ-гээр ийнхүү тодорлоо.
Э. ОТГОНЖАРГАЛ