Энэтхэгийн усан доорх хурдны галт тэрэг өнгөрсөн пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 21-нд анхны аяллаа хийжээ.
Тус улсын төмөр замын яам нийтийн тээврийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд усан доорх хурдны галт тэрэгний төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Хурдны галт тэрэг Мумбай-Ахмадабад хотын хооронд дахь 508 км замыг хоёр цагт туулах бөгөөд далайн доогуурх аялал 21 км үргэлжлэх ажээ. Уг төсөл нийт 14 тэрбум ам.долларыг өртгөөр боссон бөгөөд Японы Засгийн газраас 81 хувийг нь зээлсэн байна.
А.САЯН