Хойд Солонгос хэдхэн хоногийн өмнө шумбагч онгоцноос баллистик пуужин харважээ. Пуужингийн туршилт амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгосын мэдээллийн агентлаг дамжууллаа.
Хойд Солонгос НҮБ-ын авсан хориг арга хэмжээг зөрчиж 5 дахь удаагаа цөмийн туршилт хийж болзошгүй гэж Өмнөд Солонгосын арми анхааруулсан ч бямба гарагт шумбагч онгоцноос харвасан пуужин бараг 30 км-т туссан, пуужингийн туршилт ямар шалтгааны улмаас амжилтгүй болсныг тогтоохыг хичээж байна гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдсэн байна.
Энэ тухай АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Жон Кэрби, “Хойд Солонгос баллистик пуужингийн технологи ашиглаж пуужин хөөргөсөн. Энэ бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг цэвэр зөрчсөн хэрэг” хэмээн мэдэгдсэн байна. Их Британийн гадаад хэргийн сайд Филип Хэммонд мөн энэхүү туршилтыг буруутгалаа. Хойд Солонгосын талаас НҮБ-ын хориг арга хэмжээнээс эмээхгүй, Америк болоод Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоовол цөмийн туршилтыг түр хугацаагаар хойшлуулж болох юм гэсэн мэдэгдлийг хийсэн байна.
Х. АЯЛГУУ