ОБАМА СИРИ РҮҮ ЦЭРГЭЭ ИЛГЭЭХ ТУШААЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2016-04-27  

Ойрхи Дорнодыг заналхийлээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүчийг сулруулахын тулд Барак Обама Сири улс руу явган цэргээ илгээх тушаалд гарын үсэг зурсан талаар “www.telegraph.co.uk” мэдээлжээ.

Уг тушаалын дагуу Америкийн цэрэг Сири рүү илгээгдэх нь тодорхой боллоо. АНУ, Сирийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл явган цэргээ тус улс руу илгээгээгүй байсан. Эхний ээлжинд АНУ-ын Тусгай албаны 250 цэрэг Сирид очиж, хэт даврагчдын эсрэг тулалдах хэмээн эх сурвалжууд бичиж байна. Энэхүү шийдвэрээ Обама Их Британи дахь төрийн айлчлалаа дуусгаад Германд ирэх үедээ дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тэрбээр Германы Канцлер Ангила Меркелтэй уулзах үедээ өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулсан байна. Канцлер, Обамагийн шийдвэрийг “Зөв цагт гаргасан зөв шийдвэр” гэж мэдэгдсэн тухай Германы “BILD” сонин бичжээ. Британийн эрх баригчид мөн Обамагийн шийдвэрийг дэмжсэн бөгөөд энэхүү ажиллагаанд Британийн тусгай хүчинг оролцуулах саналтай буйгаа Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?