"ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА"БАЙГУУЛНА

2020-01-06  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Экологийн цагдаагийн алба" байгуулах шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэртэй холбоотойгоор "Тээвэр хөдөлгөөний асуудлыг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжсэн байна. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд, хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон. Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудын байрны асуудал шийдэгдэж дуусаж байгаа. Тиймээс экологийн цагдаа болон хар тамхитай тэмцэх алба байгуулагдаж, шинэ албадыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлээд явна"хэмээн Хууль зүйн сайд Ц.Нямдорж онцоллоо. Түүнчлэн экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байна. Удахгүй тус албаны даргыг томилж, аль аймагт байрлуулахыг шийдэх ажээ. Эхний ээлжинд 10 гаруй аймаг 100 гаруй  сумын байгаль орчны асуудлыг анхааралдаа авч, тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байгаа. 

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
санал:Байгаль судлаач боловсрол, мэдлэгтэй, ухааруулж тайлбарлах чадвартай мэргэжлийн хүмүүс, иргэдийн хяналтын байгууллагууд байвал зүгээр. Бүх юманд цагдаа 2020-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?