Хүмүүс бид цэвэрхэн дэлхийд амьдарч чадахгүй байгаа нь гашуун үнэн. Ялангуяа дэлхийн томоохон гэгдэх зарим хотуудад цэвэр агаар амьсгалах боломж тун хомс. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчны бохирдол бидний амьдралд аюул заналыг авчирсаар байна. Энд дурьдагдсан хотууд бусадтайгаа харьцуулахад маш бохирын тоонд ордог. Эдгээр хотуудад аялахдаа утааны багаас эхлээд ус цэвэршүүлэгч авч явах хэрэг гарч мэднэ. Дэлхийн хамгийн их утаатай болон бохир хотуудыг олон газраас нэрлэдэг бөгөөд зарим байгууллагаас нэрлэсэн агаарын бохирдолтой хотын жагсаалтад Улаанбаатар бичигдсэн байдаг нь харамсалтай.
Баку хот
Азербайжан нь олон жилийн туршид газрын тосны томоохон төв хэвээрээ байгаа бөгөөд улсын нийслэл Бакугийн агаарын бохирдол нь хүний амь насанд хүрэхээр хэмжээнд очжээ. Азербайжаны засгийн газар агаарын бохирдлоо татварын бодлогоор зохицуулах нь зөв гарц гэж үзсэн байдаг. Эрх баригчдын зүгээс бохирдлын эсрэг кампанит ажил өрнүүлэхээр шийдвэрлэсэн нь бохирдлын төлбөр буюу “ногоон татвар” нэрээр нэршжээ. Энэхүү татварыг шууд улсын төсөвт төлдөг байхаар зохицуулсан байна.
Дакка хот
Өмнөд Азид орших Бангладешийн нийслэл Дакка хотын хамгийн эмзэг асуудал нь усны бохирдол болоод байгаа юм. Өвчин эмгэг үүсгэгч болон хорт бодисоор дүүрэн уснаас гадна агаарын бохирдлын асуудалтай Дакка хотод хоёр ч цөмийн станцыг барьж байгаа нь бохирдолд нэмэр болж байгаа аж. Дакка хотын бохирдлыг асуудлыг шийдэх нь тийм ч амар ажил биш. Учир нь эргэн тойронд нь оршин суух хүн амтайгаа нийлээд тэнд 15 сая хүн амьдарч байна.
Антананариво
Мадагаскар нь ургамал, амьтны төрөл зүйлээрээ хосгүй арал юм. Харамсалтай нь нийслэл Антананариво нь дэлхийн хамгийн бохир хотуудад бичигддэг. Үйлдвэрлэлийн хог хаягдал энд хяналтаас гарсан нь хамгийн хэцүү асуудал нь болжээ. Мөн усны бохирдол нь хэт хурдацтай хотжилтоос шалтгаалжээ. Антананариво хот мөн л агаарын бохирдолтой. Үүний гол шалтгаан нь ойгүйжилт нь юм.
Порто Принц хот
Порто Принц нь Хиспаниолагийн зай завсаргүй олон боомтуудтай газрын нэг юм. Хот нь Хайтигийн эдийн засгийн гол цэг бөгөөд агаар болон усны бохирдол нь хэмжээнээсээ хэтэрчээ. Үүнийг бохирдлын эсрэг хяналт хэт сул байдагтай холбон тайлбарлаж болно.
Мехико хот.
Мексикийн нийслэл Мехико хот нь галт уулын тогооны төв хэсэгт оршдог. Харамсалтай нь уулаар хүрээлэгдсэн нь тус хотын агаарын бохирдлын шалтгаан болдог.
Аддис Абаба хот
Этопийн нийслэл Аддас Абаба хот нь эрүүл ахуйн нөхцөл маш муу бөгөөд энэ нь нярайн эндэгдэл болон дундаж наслалтыг доош нь татдаг гол шалтгаан нь юм.
Энэтхэг Мумбай хот
Мумбай нь Энэтхэгийн Махараштра мужийн төв юм. 13.66 сая хүн амаараа дэлхийд Шанхайн дараа хоёрт жагсдаг. Энэтхэгийн засгийн газар хотоо хөгжиж буй том хот болгохын тулд бүх чадлаа дайчилж байгаа ч бохирдол байсаар байгаа юм.
Багдад хот
Иракийн Багдадын гол асуудал нь усны эрүүл ахуйн чанар маш муу бөгөөд булчин задрах өвчний тархалт маш өндөр байдаг. Агаарын бохирдол эндхийн нэг зовлон байсан ч шийдвэрлэж чаджээ.
Алма-Ата. Казахстан
Алматы нь 1929-өөс 1997 он хүртэл Казахстанын нийслэл байсан. 1997 онд нийслэл нь Астанад шилжсэн ч улсынхаа худалдаа арилжаа, соёлын төв хэвээр үлджээ. Газрын тосны үйлдвэрлэл нь байгаль орчныг бохирдлыг нүүрлүүлэх гол нөхцөл болжээ.
Браззавиль хот
Конго улс. Бүгд найрамдах Конго улсын нийслэл Конгогий оршин суугчид агаарын бохирдол болон ундны усны гачигдалд зовж байна. Хотын хүн амын нас баралтын шалтгаан нь бохирдол болжээ.
Х. АЯЛГУУ