“МӨНХИЙН ХӨРШДӨӨ СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

2020-02-18  

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар оролцлоо.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Манай улс 2018 оны байдлаар аялал жуулчлалын салбараас 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Монгол улсад аялж байгаа гадаадын жуулчдын эхний 1-т Хятадын жуулчид ордог бөгөөд 2019 онд 168 мянган  жуулчин аялсан байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх салбар гэж тодорхойлон аялал жуулчлалын салбарын хөгжилд ач холбогдол өгч 2019 онд Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Тус бодлогын баримт бичигт” Хил орчмын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих” зорилт тусгагдсан билээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бид олон оронтой хамтран ажиллаж байгаагын нэг нь манай хөрш орон Хятад улс БНХАУ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их амжилт олсон. Хятад улс  жилд гадаадын жуулчид олноор хүлээн авдаг, дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн, түүнчлэн гадагшаа аялж буй жуулчдын тоогоор дэлхийн анхаарлын төвд байгаа улс юм. 2011 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон явдал манай хоёр орны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой болсон. Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх болон харилцан ойлголцол, найрсаг хандлагыг улам нэмэгдүүлэхэд хүмүүнлэгийн салбарын харилцаа, хоёр орны ард түмний солилцоо өдрөөс өдөрт гүнзгийрэн, идэвхжиж байгаа явдал чухал ач холбогдолтой. БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН-ын хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд  Төрийн банк 341303432597 тоот  дансанд   хандив хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэх болно хэмээн хэллээ.

 

Хандивын данс: Төрийн банк 341303432597

Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
LM:ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ Эрхэм хүндэт хүмүүсээ, би Линда МакДоналд, одоо АНУ-ын Техасын Остин хотод амьдардаг. Би одоо гурван хүүхэдтэй бол бэлэвсэн эхнэр бөгөөд 2018 оны 4-р сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаард****тай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн компаниудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзаж, өөрсдийгөө мөнгө зээлдүүлэгч гэж нэрлэдэг тэрхүү хулгайчдыг бүгдийг нь залилангүй, тэдний хүссэн бүхэн бол таных. мөнгө, та тэднээс дахин энэ талаар дахин сонсоогүй бол би ноён Дэвид Вилсонтой уулзахаас өмнө үүнийг хоёр удаа хийчихсэн байна. Хамгийн сонирхолтой нь миний зээл 74 цагийн дотор надад шилжсэн байсан тул би ноён Дэвидтэй холбоо барихыг зөвлөж байна. та зээл авах сонирхолтой байгаа бөгөөд та түүнийг цаг хугацаанд нь төлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол түүнтэй имэйлээр холбоо барьж болно. Хэрэв та барьцаагүй зээлийг авах талаар ямар нэгэн фирмтэй холбоо барихаар төлөвлөж байгаа бол өнөөдөр ноён Дэвид Вилсонтой холбоо бариарай Тэд зээлийн бүх төрлийн ангиллыг санал болгодог Богино хугацааны зээл (5_1 жил) Урт хугацааны зээл (20_40) Хэвлэл мэдээллийн хугацаатай зээл (10_20) Тэд зээл гэх мэт зээл санал болгодог Гэрийн зээл ............., бизнесийн зээл ........ Өрийн зээл ....... Оюутны зээл .........., Бизнес эхлүүлэх зээл Бизнесийн зээл ......., Компанийн зээл .............. гэх мэт И-мэйл хаяг .......... (davidwilsonloancompany4@gmail.com) Санхүүгийн хямрал, зээлийн талаар ярихад Дэвид Вилсоны зээлийн эх үүсвэр гэж хэлэхэд л хэлье. Хатагтай Линда МакДональд танд амжилт хүсье ................... …. 2020-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?