Ялалтын баярын тэмдгийг Берлин хотод хатгана. Ийм амлалтыг "Шөнийн чонууд"-ын удирдагч Александр Залдостанов өглөө.
Мотоциклчдын цуваа Москвагаас хөдөлж Белоруссийн нийслэл Минск хот дахь зөвлөлтийн цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэд Польш, Чех улсаар дамжиж Герман орох маршруттай. Гэвч Польшийн засгийн газраас европын мотоциклчдод нэвтрэх виз олгохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үймээн самуун дэгдээх, олон нийтийн тав тухыг алдагдуулах магадлалтай гэсэн үндэслэлээр энэ шийдвэрээ гаргаснаа танилцуулсан байна.
Харин "Шөнийн чонууд"-ын удирдагч "Тэд нар хөшөөг нурааж, шарилыг нь нулимж байхад, бид хөшөөг нь сэргээн босгож, цэцэг өргөдөг" гэж хэлсэн байна. Зуу зуун мотоциклчдоос хамгийн тэсвэр тэвчээртэй 100 байкерүүд Берлин хүртэл явна гэж тэр мэдэгдлээ. Гэвч тэд виз авч чадахгүйдээ тулах нь.
Д.ЛХАГВА