Авилгатай тэмцэх хуулиа улам боловсронгуй болгоно. Тухайлбал, авилгын хэрэгт орооцолдсон өндөр албан тушаалтнуудыг түр хугацаагаар ч болов үүрэгт албан тушаалаас нь чөлөөлдөг заалтыг тусгаж өгөх хэрэгтэй гэж В.Путин мэдэгдлээ.
"Хаана байгаагаа, хаашаа хүрэх гэж байгаагаа олон талаас нь бодож, нягталж, тунгаасны эцэст шийдвэр гаргах хэрэгтэй. Авилгатай тэмцэх асуудлаар дэс дараалсан олон шийдвэр гаргасан. Гэхдээ л улам боловсронгуй болгох шаардлага гарсаар л байна. Өндөр албан тушаалтан авилгалын хэрэгт холбогдсон сэжиг үүссэн нөхцөлд тэдгээр хүмүүсийг эрхэлж буй өндөр албан тушаалаас нь түр хугацаагаар чөлөөлөх заалтыг бодож үзээрэй" гэж хуулийг санаачлагчдад Путин санал болголоо. Манайд ч гэсэн ийм санаачилга дэлгэрээсэй гэж хүсье.
Д.ГАНТУЛГА