2014 оны гуравдугаар сард Крым даяар явуулсан санал асуулгад тулгуурлан Крым Оросын нэг хэсэг болсон түүхтэй. Энэ шийдвэр АНУ-д таалагдахгүй байна. Тиймээс Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьж, Оросын олон тооны компани,хувь хүмүүс, өндөр албан тушаалтнуудыг нэрсийн жагсаалтыг зарласан.
Оросын хоригийг цуцлах тухай санал санаачилга гарч буй боловч, Цагаан Ордон ганцхан нөхцөл тавьсан хэвээр. Тэр нь Оросууд санаачилгаараа Крымаас татгалзах, Украйн улс Крымийг өөрийн мэдэлдээ авах. Ийм санал санаачилгыг Оросоос гаргуулах, тэр тохиолдолд Цагаан Ордон эдийн засгийн хоригийг цуцлах нь тодорхой болов.
Харин Орос гүрэн ийм алхам хийх үү? гэдгийг Путинээс асуух хэрэгтэй юм даа. Путин Обамаг сонсоно буюу, Обамагийн тулгасан шийдвэрийг Путин хүлээн авна гэдэг юу л бол доо гэж олон улс судлаачид бичиж байна.
Тоймч Д.ГАНТУЛГА