Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар Амстердамд 177 үндэстэн амьдардаг гэсэн тооцоо гарсан байна.
Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь Турк, Марокко, Герман, Британичууд ажээ.
Амстердам хот XII зуунд загасчны суурин байснаа Нидерландын алтан үед тал талаас цагаачид ирж сууршснаар олон үндэстний хот болжээ.
А.САЯН