Нүүр   /  

СЕКСИЙН ТУХАЙ ЯРИЛЦАХ НЬ

2016-05-04  

Ихэнх хүмүүс, хосуудын хувьд дотно харилцааныхаа тухай хостойгоо, хамтрагчтайгаа, гэр бүлийнхээ хүнтэй ярилцахад хүндрэлтэй байдаг. Тэд энэ тухай яриа өдсөнөөс дуугүй байсан дээр гэж үздэг. Тэсрэх бөмбөгтэй талбайгаар алхаж байгаатай адилтгах ч тал бий. Нэг талаас болгоомжгүй алхаа, хөдөлгөөн хийвэл дэлбэрч үхэх эрсдэлтэй боловч, нөгөө талаас эрт орой хэзээ нэгэн цагт энэ талбайгаар хүн бүр гарч л таарна. Шинжээч, мэргэжилтнүүд “дотно яриа” өрнүүлэхдээ хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг алдаануудын жагсаалтыг гаргасан байна. 

Ичиж зовох

Илэн далангүй яриа өрнүүлэхийн хамгийн анхдагч буюу гол саад бэрхшээл бол энэ яриаг эхлүүлэхээс айх явдал юм.  Ингэхдээ ноцтой асуудал уу, тааламжтай мөрөөдөл үү гэдэг нь тийм чухал биш. Ичиж зовох нь янз бүрийн учир шалтгаанаас үүдэлтэй  байж болно. Үүнд: өмнөх хамтрагч нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн, өөрийгөө буруугаар ойлгуулж инээд тохуу болох вий гэсэн болгоомжлол, дотогшоо, өөртөө итгэлгүй, тэр ч байтугай энэ талаар дурдах нь ёс зүйгүй зүйл гэж эцэг эхийн зүгээс тогтоосон дүрэм журам г.м. Гэсэн хэдий ч хэрэв та дотно харилцаанаасаа илүү ихийг хүсч байвал энэхүү асуудалтай нүүр тулахаас өөр аргагүй юм.

Харамсалтай өөрийнхөө санаа бодол, байр суурийг чөлөөтэй, шууд илэрхийлж сурах ид шидтэй арга байхгүй. Ичингүйрэл бол намаг юм уу элсэнд шигдэхтэй адил бөгөөд даамжрахаараа улам гүн шигдэж гарахад улам бүр хэцүү болгодог. Мөн огцом хөдөлгөөн хийх ч төдийлөн тус болдоггүй харин ч нөхцөл байдлыг улам бүр дордуулах эрсдэлтэйг бид мэднэ. “Элсэн занга”-наас аажмаар гарах нь зохилтой. Өөрийнхөө сексийн дур хүслээ илэрхийлж сурахаас эхэл. Ихэнх хүмүүст дотны харилцааныхаа тухай санаа бодлоо бичих нь илүү хялбар байдаг, өдрийн тэмдэглэл хөтлөх олон зуун жилийн уламжлал бас зүгээр ч нэг үүсч байгаагүй ажээ. Сексийн амьдралдаа зориулж өдрийн тэмдэглэл хөтөл, цаасан дээр бичих үү, цахимаар байх уу гэдэг нь чухал биш. Секстэй холбоотой өөрийнхөө хүсч мөрөөдөж буй үйлдлээ дүрсэл, дэлгэрүүл, сексийн үг хэллэгээр баяжуул.

Жишээлбэл, тохиолдлоор цахимаар уншсан мэт болгон ямар нэгэн дэггүй түүхийн тухай ярьж өгөх замаар өөрсөд рүүгээ аажмаар шилж. “Хэлүү, шулуун гэдэс, сексийн боолчлол” гэх мэт үгнээс болж ертөнц харанхуйлж, таны хамтрагч ухаан алдаж унаагүйд бат итгэлтэй болмогц тэр өнгө аясаар үргэлжлүүлэн хувийн шинж чанартай болгож өөрийнхөө хүслийг илэрхийл. Өөрийнхөө секс-өдрийн тэмдэглэлийг хөтөлж байсан шигээ яг л тийм илэн далангүй байхыг хичээгээрэй.

Эв хавгүй байдлын цаана ихээхэн гомдол, үл итгэлцэл, зөрчил зэрэг нуугдах нь олонтаа тохиолддог. Ийм тохиолдолд “шигдсэн элс”-нээс сэтгэл зүйчийн мэргэжлийн тусламжтайгаар гарсан нь яаж ч бодсон дээр.

Илэн далангүй байдал бол сексийн асуудлаар амжилттай ойлголцохын үндэс юм. Гэсэн хэдий ч зарим хосууд хэт шууд утгаар ойлгож насанд хүрсэн хүмүүсийн яриаг муу сурдаг сурагчийг буруутгаж байгаа мэт болгон хувиргадаг талтай. Энэ төрлийн “ор хөнжлийн яриа”-г  өрнүүлэхэд шуурхай зөвлөгөөний нэгэн адил өвөрмөц дүрмийг баримтлах хэрэгтэй.   Энэ нь зөвхөн “ажил хэрэгч байдал”. Шүүмжилсэн өнгө аястай аливаа яриа үр дүнтэй бус харин нөхцөл байдлыг улам хурцатгана. Хэлэх үгээ эерэг өнгө аястай байлга. Болж бүтэхгүй байгаа биш харин та хоёрын дотны харилцаанд өөрчлөх боломжтой, ашиг тустай зүйлүүдийн талаар ярилцаарай.

Ажил хэрэгч яриа хэлэлцээрийг өрнүүлэхэд хуучны уян зөөлөн арга болох “сэндвичны зарчим” ач тусаа өгнө. Хэлэлцэх шаардлагатай асуудлаа дунд нь хавчуулаад ярианыхаа эхэнд болон төгсгөлд магтаалын үг оруулаарай. Жишээ нь: “Өчигдөр үнэхээр сайхан байсан, хонгор минь чи минь мундаг байсан шүү. Ийм тааламжтай байдлаа илүү удаан хадгалахын тулд тулд би чамаасаа илүү удаан яарахгүй үргэлжлүүлж байхыг хүсч байна. Ер нь чи минь намайгаа бүрэн эзэмдэж чаддаг, нэг удаа чи намайг үнэхээр гайхалтай сайхан байлгасан, энэ тухай бодох бүрт л миний сэрэл шууд хөдөлдөг.”    

Зохимжгүй үг хэллэг хэрэглэх

Сексийн тухай ярих, бэлгийн харилцаанд орох үед хэдийгээр тогтсон дүрэм журам байдаггүй ч жинхэнэ хатагтай нар хэрхэн өөрийгөө илэрхийлэх асуудалд туйлын болгоомжтой хандах нь чухал. Зарим бүсгүйчүүд өөрийнхөө бэлгийн уруулыг “дэлбээ” харин залуугийнхаа шодойг “юм чинь”  гэж нэрлэх нь олонтаа. Гэсэн хэдий ч эр, эм хоёрын сексийн соёл, уншсан, үзсэн байдал, боловсролын түвшин зэрэг нь эгзэгтэй агшинд зөв зүйтэй, хэн нэгнийгээ гомдоох үг хэлэхгүй байхад ихээхэн нөлөөлдөг. Ялангуяа эрчүүдийн шодойны хэвийн болон хөвчирсөн үеийн хэмжээ, хөвчрөх үйл явц, дур тавилт зэргийн талаар сайн мэдэхгүй байж янз бүрийн сэтгэгдэл хэлэх нь туйлын зохимжгүй. 

Түүнчлэн эр эмийн харилцааны наад захын зүйлүүдийн талаар мэдлэг дулимагдуухан залуутай илэн далангүй байх гээд учиргүй Камасутрагийн байрлал ярих нь төдийлөн зохимжгүй бөгөөд сексийн харилцагчаа эмзэглүүлэх эрсдэлийг дагуулах талтай.

Тохиромжгүй нөхцөл байдалд яриа эхлүүлэх

Нохой, муур тэжээдэг хүмүүсийн хувьд эдгээр амьтдаа буруу үйлдэл дээр нь барьж шийтгэх нь шилдэг арга гэж үздэг.  Гэтэл таны хайртай залуу ухамсарт хүн учраас илүү нарийн төвөгтэй мэдрэмж, сэтгэлгээтэй тул дээрх маягаар сексийнх нь чадварыг шүүмжилж “шийтгэл үзүүлэх” аваас үл ойлголцол үүсэх, сэтгэлийн гүн шарх авах улмаар хосууд холдох зэрэг маш гунигтай үр дагаварт хүргэх эрсдэлтэй.

Дотны, тодруулбал сексийн нарийн нандин харилцаанд тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлуудын тухай унтлагын өрөөнөөс өөр орчинд, хоёулаа сэтгэл санаа өөдрөг, ажлын болон ахуйн төвөгтэй асуудлаас үүдсэн уур уцаараас ангид байх үедээ ярилцах нь илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ дээр дурдсан сэндвичний аргыг хэрэглэхээ мартаж болохгүй. Хамт байхдаа аз жаргалтай сайхан байдаг, өөрт чинь юу илүү тааламжтай байдаг тухай яриагаа эхлээрэй. Улмаар гол ярилцах асуудал руугаа орж “амттан” болгож дахин нэг магтаал хэлж урамшуулаарай.

Яг секс хийж байх үед ч бас зарим нэгэн зүйлийн талаар хэлж болно. Жишээ нь таныг өдөөх зорилгоор болхи үйлдэл хийгээд байвал эвгүй, зовиуртай байна гэж мэдэгдэхийн оронд эвтэйхнээр хэрхэхийг нь чиглүүлээд өг. Улмаар үнсэх, дуу авиа гаргах замаар таашаал авч байгаагаа илэрхийлж бие биедээ  урам өгөөрэй. 

Энэхүү мэдээлэл нь таны дотны харилцаанд ач тусаа өгнө гэж найдаж байна.

 

 

 

     БЭЛТГЭСЭН : Б. ТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?