ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГА ААЖМААР СЭРГЭЖ БАЙНА ГЭЖ СУДЛААЧИД ҮЗЭЖ БАЙНА

2020-03-27  

Антарктидын озоны давхарга сэргэж байна

Озоны давхарга нь нарны хэт ягаан туяаг шингээж авдаг  дэлхийн стратосферийн хэсэг бөгөөд  нарны цацраг дэлхийн гадаргуу даар цохихоос сэргийлдэг. Гэтэл 20 дугаар зуунд хүний  буруутай үйл ажиллагаанаас бий болсон тодорхой химийн бодисууд давхраат мандалд хуримтдлагдсан нь озоны давхаргатай фотохимийн урвалд орж озоныг эрчимтэй задалсан ба ингэснээр озоны зохистой хэмжээ алдагдсан. Антарктид тивд ажиллаж байсан судалгааны багийн эрдэмтэд 1985 онд дэлхийн озоны давхарга нимгэрч байгааг анх ажиглажээ.  Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн озоны давхарга аажмаар сэргэж байна гэж судлаачид үзэж байна. Тухайлбал  Озоны давхаргыг  нөхөн сэргээх буцаан боловсруулж, озоны давхаргыг хамгаалах, өөрөө өөрийгөө засахад  чиглэсэн Монреалийн протокол сүүлийн 30 гаруй жил хэрэгжихдээ озон задалдаг 100 орчим бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж чадсан. Ингэснээр озоны цоорхой эргэн нөхөгдөж эхэлсэн. 2018 оны байдлаар озоны цоорхой 2000 оноос хойш арван жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоогоод байна. Ер нь протоколын талууд хүлээсэн үүргээ цаашид амжилттай биелүүлж чадвал хойд туйлын озоны давхаргын хэмжээ 2030 онд, өмнөд туйлын озоны давхарга 2060-аад онд гэхэд өмнөх 1980 оныхтой ижил хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж судлаачид таамаглаж байгаа юм.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ашгүйдээ хүн болгон байгалиа харла 2020-03-27
Зочин:Мөнхнаран ээж залбирал убпаласд ням гариг болгоны 10 цагт эхэлдэг 2020-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?