Энэ жилийн хамгийн том, хамгийн тод тэргэл сар өнөөдөр мандах юм байна. Хамгийн тод сар хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 31-нд мандсан. Энэ удаагынх өмнөхөөс 14 хувиар том харагдах бөгөөд энгийн тэргэл сарнаас 30 хувь илүү гэрэлтэй, бага зэргийн ягаан туяатай байх болно хэмээн Өмнөд Солонгосын одон орон, сансар судлалын хүрээлэнгээс (KASI) мэдээллээ. Одон орон судлаачдын тооцолж буйгаар 2020 онд нийт гурван удаа "супер" том сар мандах ба энэ удаа дэлхийд хамгийн их ойртож ирэх болно гэж үзэж байна.
О.Гоо-Оюун