ХАР ТОГОРУУ

2016-05-05  

Монгол Улсын улаан номыг анх 1987 онд хэвлэгдэхдээ 181 хуудастай хэвлэж байсан бол 10 жилийн дараа 388, 2013 онд гурав дахь удаагаа уншигчдын хүртээл болохдоо 535 хуудастай болж зузаарчээ. Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон” амьтдыг цувралаар хүргэж байна.

Хар тогоруу нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тогорууны овогт багтана. Монголчууд хар тогорууг Япон тогоруу, Манжуур тогоруу гэх зэргээр нэрлэж иржээ.

Таних шинж : Жижиг биетэй, өвөг тогоруунаас харьцангуй том. Толгой, хүзүү цагаан, бие хар, хар саарал зүстэй, зулай улаан, хөл хар. Залуу бодгалийн толгой, хүзүү бараан байдаг.

Тархац, байршил нутаг : Якут, Примор, Хабаровскийн хязгаарын зарим нутгаар өндөглөдөг. Солонгос, Япон, Хятадын нутагт өвөлждөг. Сибирийн шилмүүст тайгын намагт өндөглөөд, нуур, голын хөвөө, тариалангийн талбай бараадан байршина. Монгол оронд Архангай, Өвөрхангай аймгийн нутаг, Орхон голын сав, урд Тамир голын адгаар зусдаг. Гүвээ толгод, нуур намагтай, хүн ам олонтой газар байх дуртай хэдий ч ойн бүсэд ус намагтай газар үүрээ засна. 1971-1977 онуудад Архангай, Өвөрхангай аймгийн зарим нутгуудад хэд хэд үзэгдсэнийг тухай бүрд нь бүртгэж байсан байна.

Амьдралын онцлог : Тайгын намгуудад IY сарын сүүлчээр үүрээ засч, 2 өндөг гаргана. Дэгдээхий YIII сард нисч эхэлнэ. Шавьж, мэлхий, ургамлын үндэс, үр жимсээр хооллоно . YI сарын эхээр 10-30-аараа сүрэглэн ирнэ. Тариалангийн талбайд олноороо цугларч хаягдсан буудайн үрийг түүж иднэ. Х сарын эхээр өндөглөх нутагтаа 5-10-аараа сүрэглэн ниснэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан : Байгаль дахь нийт нөөц 7 мянга гаруй бий. Нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг болон зусдаг нуур, цөөрмийн усны түвшин багасаж, зарим нуурууд хатаж, ширгэж буй нь энэ зүйлийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Хамгаалсан байдал : 1995 оноос агнахыг хуулиар хориглосон. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралт, Монгол улсын Улаан ном, Азийн ховор шувуудын Улаан номонд тус тус орсон, байршил нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авчээ. 

 

 

Эх сурвалж : УЛААН НОМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Moki:gaihaltai amitdaa hamga**** heregtei shuu mazaalaig bs hamga**** heregtei bn 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?