ТЕГ-ЫН ДАРГЫН ЭХНЭРИЙНХ ГЭГДЭХ КОМПАНИ 16 ЖИЛИЙН ӨМНӨ БОГД УУЛАНД ГАЗАР АВЧЭЭ

2020-04-18  

   

 Сүүлийн үед ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэрийн компани Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар эзэмшдэг тухай мэдээлэл гарч нэлээд маргаан дэгдээсэн. Тухайн мэдээллийг дэлгэсэн сэтгүүлчийг ТЕГ-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаад шалгаж буй. Сэтгүүлч энэхүү мэдээллийнхээ баримтыг ЦЕГ-т өгсөн ч тухайн баримт шамшигдсан гэдгийг ч хэлж буй. Тэгвэл ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэрийн компани гэгдэх “Ойрад импекс” компанийн нэр дээр одоогоос 16 жилийн өмнө буюу 2004 онд анх Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч байсан баримтыг оллоо. Ямартай ч одоогоос 20-иод жилийн өмнө эрх мэдэлтнүүд зайсан орчмыг зайдагнасан гэдэг нь үүгээр тодорхой болж байх шиг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?