АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөж буй Доналдьд Трамп сонгуулийн сурталчилгаандаа тэрбум ам.доллар зарцуулах тухайгаа NBC телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрээр манай сонгуулийн штаб намынхаа үндэсний хороотой хамтран нэг сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай гэжээ. Үүнийгээ Трамп Ардчилсан сонгуулийн сурталчилгаандаа хоёр тэрбум ам.доллар зарцуулах учраас хэмээн тайлбарлажээ. АНУ-ын хоёр том нам сонгуулийн сурталчилгаандаа зориулж нийт 1.23 тэрбум амдолларын хөрөнгө босгосон бөгөөд үүнээсээ нэг тэрбум доллар зарцуулаад байгаа юм.
Тухайлбал Хилари Клинтон 263 сая, Берни Сандерс 186 сая, Дональд Трамп 51 сая амдолларыг хандивлагчдаас босгоод байгаа юм.
Х. АЯЛГУУ