АЛТАН ЭМЭГТЭЙ

2020-04-27  

Австрийн сонгодог зураач Густав Климт “АЛТАН АДЕЛЬ” гэдэг энэ хөрөг зургийг 1907 онд зурсан юм. Энэ хөрөг Австрийн Моно Лиза хэмээн алдаршсан. Густав Климт зураач хөрөг зурахдаа тосон будагтай хамт алтан ялтас зүйж оруулан бүтээдэг байснаараа алдаршсан.

Та нар “ҮНСЭЛТ” гэдэг зургийг нь үзсэн байх. Энэ зураг нь хамгийн алдартай нь. Энэ “Алтан Адель” мөн л гоё зураг төдийгүй их ээдрээт түүхтэй уран зураг. Энэ түүхээр хийсэн “Алтан Адель” уран сайханы кино ТV-9 –ээр 26-ны 07.05 цагаас гарлаа. Ухраагаад үзээрэй. Зураач Густав Климт 1862-1918 онд амьдарч байсан Европийн уран зургийн шинэчлэлийн үеийн гол төлөөлөгч юм. Кинон дээр бас чадвартай залуу өмгөөлөгч гарна, үлгэр жишээ авмаар. “Алтан Адель” зураг 135 сая америк доллараар зарагдаж одоо эх зураг нь Америкийн Нью Йорк хотын “Шинэ галерей”-д байна, үзээрэй.

 

 

Ѳ.Рагчаасүрэн (Дархан уул аймаг) 2020 он

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
байхгүй
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?