Нүүр   /  

Ө.РАГЧААСҮРЭН УУШИЙН ГАЗРЫН ГАДНА

2021-03-25  

Голланд орны хөдөө тосгонд хавар иржээ. Өвлийн цас арай л хайлаагүй. Бааранд байсан нөхрийнхөө араас эхнэр нь жаахан хүүгээ дагуулж ирээд гэрээдээ авч явж байгааг бид харж байна. Эхнэрийн юу гэж хэлж ярьж байгааг таахад амархан. Нөхөр харин арагшаа хоргодсон янзтай авгайдаа тун ч дурамжхан сугадуулна. Түүнийг баарнаас авсан нь зөв болж. Ард нь баарны үүдэн дээр гурван эр зодолдоод эхэллээ. Гар зөрүүлэх нь даамжраад бүр өвсний сэрээ, зээтүүндээ хүрэв. Дөрөв дэхийг нь дотроос гарч ирэх гэхэд эхнэр нь хорьж байна. Энэ бүхнийг түр орхиод цааш нь ажиглавал тосгоны амьдрал улам тодорно. Баарны цагаан хормогчтой ажилчин эр мөрөн дээрээ боодол бургас авч явна. Нанчилдааны чимээ аваад цаанаас өөр нэг нөхөр айсуй. Өвсний тэрэгний доор асгарсан будааг гургуул шувууд түүж иднэ. Дундад зууны Голланд орны хөдөөгийн хавар цагийн амьдрал ийм л байжээ. Тэр үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хувцас хогшил, биедээ авч яваа хутга хэрэгсэл бүгд нарийн тодорхой харагдана. Голландын зураач Питер Брейгель “Бага” энэ зургийг 1633 онд зурсан юм. Аав, хүү хоёулаа алдартай зураач тул “Их”, “Бага” гэж нэрлэдэг. Ард түмний жирийн амьдралыг дүрсэлсэн олон уран зургуудыг нь үзэхэд уйдана гэж ер үгүй...

Дархан -Уул аймаг, 2021 он
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?