Нүүр   /  

Ө.РАГЧААСҮРЭН: "ОХИН ТЭНГЭРҮҮД"

2020-11-30  

Хоёр гоо охин. Зүс царай бие хаа нь үзэсгэлэн төгөлдөр. Эртний Грекийн есөн охин тэнгэр байдаг. Хоёр нь бидний өмнө сууна. Хуучны домгийн бурхан тэнгэрүүд бүгд л жирийн хүний дүр төрхтэйгөөр ингэж дүрслэгддэг. Наана суугаа цэнхэр нөмрөгтэй нь гариг эрхсийн шүтээн Уран. Цаадах нь туульсийн яруу найргийн шүтээн Каллиоп.
Охин тэнгэр Уран дэлхийн бөмбөрцөг түшин сууна. Гарт нь одон ертөнцийн зүг заадаг луужин байх учиртай. Цаана нь гартаа найргийн ном барьсан Каллиоп охин тэнгэр сууна. Түүнд хуудас цаас, өдөн үзэг бий. Тэр Зевс бурханы ууган охин. Дүү нь эгчийнхээ мөрөн дээр гараа тавин дотно яриа өрнүүлсэн шинжтэй. Бага Азийн сохор дууч Хомер энэ бүх бурхад охин тэнгэрүүдийг “Илиада, Одиссей" туульдаа анх дурдан магтаж хүн төрөлхтөнд үлдээсэн нь тэр хэвээрээ өнөөг хүрч ирсэн билээ. Хорвоо дэлхийд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн оршсоор байх аваас алив хар бараан бүхэн арилан зайлсаар байх нь лавтай. Францын зураач Симон Вуэ энэ зургийг 1634 онд зуржээ.
Тэнгэрээс нисэн бууж ирсэн гурван хөөрхөн сахиусан тэнгэр дал модны навчаар сүлжсэн алдрын титэмээ хэн нэгэн дуучны тэргүүнд зүүж өгөх гэж байна. Үзэгчид минь, онгод шүтээнээ ч бас урин дуудаарай.
 
Дархан хот, 2020 оны 11-р сарын
"Сонгодог галерей" булангаас
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?