Нүүр   /  

ИЖИЛДЭЭ ИЖИЛ

2021-03-01  

Чамайг Твернийн эдлэнгийн газрыг яаж луйвардаж авсаныг би илчилж чадна шүү хэмээн Алексей Кузьмич уурласандаа дуу нь чангаран гараа занган чичлэв. Иван Денисович ч мөчөөгөө өгсөнгүй -Новш минь, чи өдийд шоронд сууж байх ёстой хулгай ч шүү дээ, татвараас зугтаачихаад хахууль өгч байж л хэргээс мултраа биз дээ гэж дайран дээр нь давс нэмэв. Яасан муухай юм болох нь энэ вэ. Хуучны дөрвөн анд уулзаад ширээн тойрон цайлж суусан юмсан. Оросын зураач Леонид Соломаткин өөрийнхөө үед амьдарч байсан түшмэлүүдийн муу муухайг илчилсэн олон зураг зурснаараа алдартай. Энэ зургийг 1872 онд бүтээжээ. Мужийн шүүхийн түшмэл, газрын даамал хоёр түнжин хагарсан нь энэ. Ширээний наад талд цаашаа хараад сууж байгаа халзан нөхөр бол нэлээн дээгүүр тушаалын офицер. Цаана голд тамхи зуун шанаагаа тулсан нь гаалийн ахлах байцаагч. Хэрүүл улам даамжирч “Хэрээ нэгнийхээ харыг гайхав” гэгч л болж байна, ичмээр юм...
 
Ө.РАГЧААСҮРЭН
Дархан-уул аймаг, 2021 он
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?